“Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын зуслангийн оюутнуудын Хятад улс дахь айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр буюу 07-р сарын 15-ны өдрийн үдээс хойш тэд Өвөр Монголын музейгээр зочилж,Өвөр Монголын түүхтэй танилцсан байна.
Тус музейн барилгын талбай 147 мянган кв метр, дэлгэн үзүүлэх үзмэрийн талбай 39 мянган кв метр, одоогоор 209 мянган ширхэг түүхийн дурсгалт зүйл хадгалж байна.Үүнд хуучин чулуун зэвсгийн үеэс Мин, Чин гүрний үеийн түүх соёлын дурсгалт зүйлс, хувьсгалын түүх, соёлын дурсгалт зүйлс, үндэстний түүхийн дурсгалт зүйлс, эртний амьтан ургамлын цуглуулга зэргийг хамарсан байдаг. Түүхийн дурсгалт зүйл 5480 ширхэг байгаагаас нэгдүгээр зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйлс 487 ширхэг байгаа юм.