ӨМӨЗО-ны Олон улсын хурлын төвд 7-р сарын 18-нд "2025 оны ӨМӨЗО-ны шилдэг 10 соёлын аж ахуйн нэгж", "2025 оны ӨМӨЗО-ны хөгжиж бий соёлын аж ахуйн нэгжүүд"-ын жагсаалтыг зарлалаа.
Энэхүү жагсаалтыг аж ахуйн нэгжийн өргөдөл, аймаг хотын танилцуулга, шинжээчийн дүгнэлт зэрэг журмаар шулгаруулсан байна. Өвөр Монголын аж ахуйн нэгжүүдээс Шинхуа групп, Өвөр Монголын хэвлэлийн групп зэрэг аж ахуйн нэгжүүдийг Өвөр Монголын ихээхэн давуу талтай, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, зах зээлд өрсөлдөх чадвар сайтай соёлын шилдэг 10 аж ахуйн нэгжээр тодруулсан байна; Үүнд Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо, Өвөр Монголын Үйлс боловсролын хэвлэлийн компани, Өвөр Монголын шинэ санаа соёл урлагийг хөгжүүлэх компани зэрэг бизнесийн маш сайн амжилттай, хүчирхэг эрч хүчтэй, асар их нөөц бололцоотой 38 жижиг, дунд соёлын аж ахуйн нэгжийг Өвөр Монголын 2025 оны хөгжиж бий соёлын аж ахуйн нэгжээр тодорхойлсон байна.
Энэхүү сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Соёлын аж үйлдвэрлэлийг дэмжих нийгэмлэг зохион байгуулав.