ӨМӨЗО-ны соёлын аж үйлдвэрийн Ⅸ экспогийн хүрээнд 2025 оны умард нутгийн соёлын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний инновац хөгжлийн семинар 7-р сарын 18-ны үдийн өмнө ӨМӨЗО-ны Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд боллоо.
“Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчинд анхаарлаа хандуулж, умард нутгийн соёлын шинэ ирээдүйг хамтдаа зөвлөлдье” уриан дор болж байгаа уг семинарт Хятадын төвийн эдийн засгийн их сургуулийн Вэй Пэнжү, Хятадын ардын их сургуулийн Сүн Янян, Шанхайн Юй Жү соёл шинжилгээний компанийн захирал Гао Шян нар “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг төлөвшүүлэхийн тулд соёл, технологийн интеграцийг гүнзгийрүүлэх тухай”, “Умард нутгийн соёлыг дээшлүүлэхийн тулд соёл, аялал жуулчлалыг гүнзгий уялдуулах тухай”, “Дижитал урлаг нь соёлын үзэл баримтлалыг хөгжүүлэхээс эхлээд бизнесийн загваруудыг задлах хүртэл соёлын аялал жуулчлалын шинэ боломжуудыг судлах тухай” гэх агуулгаар судлан ярилцжээ.