Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Номтой үзэсгэлэн болж байна

Номтой үзэсгэлэн болж байна

Дэлгэр зуны долоодугаар сард Өвөр Монгол нутагт маань нар хур тэнцэж, навч цэцэг дэлгэрэн наадмаар наргиж найраар цалгина.

Далан хар уулны энгэр дэх Алтан ханы адуун бэлчээр гэгдэдэг Хөх хотод 7-р сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны соёлын аж үйлдвэрийн Ⅸ үзэсгэлэн  эхэлж хол ойрын зочдын халуун цэг болж байна.

Энэхүү үзэсгэлэнгээр Өвөр Монголын Шиньхуа групп нь ном бүтээн соёлын үр ашгыг бүтээлчээр дэлгрүүлэх үйл ажиллагаагаараа гайхамшигтай байж, үзэсгэлэнгийн онцлох үйл явдал болж, умард нутгийн номын хэшиг буяныг түгээж байна.

Энэ удаагийн Соёлын үзэсгэлэнд сэдэвчилсэн содон хэвлэл, дижитал интеграци, шилдэг ном, соёлын бүтээл, үндэсний уншлагын бүтээн байгуулалтын ололт амжилт, соёлын үйл ажиллагааны тавцан зэрэг олон төрлийн үзэсгэлэнгийн талбайг ажиллуулж , соёлын гайхамшгийг мэрдүүлэв. 

Үзэсгэлэнд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны тухай ном хэвлэл болон Японы түрэмгийллийн эсрэг дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн номууд, Монгол адууны сэдэвчилсэн ном хэвлэлийг дэлгэжээ. Дижитал интеграцийн үзэсгэлэнгийн талбай нь технологи болон соёлын уулзалдалын тавцан байж, жижиглэнгийн худалдааны шууд нэвтрүүлгийн шинэ өрөө, Өвөр Монголын Шинхуа онлайн ном худалдаалах платформ зэрэг хэд хэдэн дижитал төслүүд энд цугларсан байлаа. Содон шилдэг номын  үзэсгэлэнгийн талбайд номын далай гэж нэрлэж болно. Өвөр Монголын Шинхуа групп нь Хятадын 100 гаруй шилдэг хэвлэлийн газартай хамтран ажиллаж, 100 мянга шахам содон шилдэг номуудыг авчирчээ. Уншлагын Өвөр Монголын үзэсгэлэнгийн талбайд умард нутгийн соёлыг эрчимтэй сурталчилсан ном, Өвөр Монголын түүх, соёл, ардын зан заншлыг өргөнөөр сурталчилсан олон номны  хэвлэлийг дэлгэн үзүүлжээ.

Уг үзэсгэлэн дээр зохиолчид номоо худалдаалах, номуудыг хямтруулан хадалдаалах үйл ажиллага зэрэг соёлын олон талт бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан уншигчдад ном унших, үндэсний уншлагыг улам ахиулах, ӨМӨЗО-ны соёлын бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэх нь лавтай.

Энэхүү номтой үзэсгэлэн нь сэтгэл татам өвөрмөц байдал, соёлын баялаг үйл ажиллагаагаараа соёлын арга хэмжээний үзэсгэлэнд  халуун цэг боллоо. 

Зохиогч:Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:193
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7