Ши Жиньпин даргын "Боловсролын тухай өгүүлэх нь", "Ши Жиньпиний соёлын үзэл баримтилалыг сурах хөтөлбөр", "Дулаахан мөчүүд" зэрэг уламжлалт хэвлэлийн номуудыг саяхан Нэгдсэн хэвлэлийн групп хэвлэж тараажээ. Хонконгийн номын яармагийн эхний өдөр буюу долдугаар сарын 16-нд шинэ номын нээлтийг хийсэн юм.
Хонконг, Макаогийн уншигчдад Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг системтэйгээр ойлгоход туслах зорилготой уламжлалт хэвлэлийн гурван номыг гаргасан нь Ши Жиньпиний соёлын үзэл санааны шинжлэх ухааны тогтолцоог сайтар ойлгож, Хятадын боловсролын салбарын хууль тогтоомжийг гүнзгий таниж, улс орон, үндэстэн, соёлын өвөрмөц байдлын талаарх ойлголтыг тасралтгүй дээшлүүлэхэд тустай юм. Түүгээр барахгүй Хонконг, Макаогийн элэг нэгтнүүд Хятадын үндэстнүүдийн ард түмэнтэй хамтаар Хятадын агуу их сэргэн мандалтын төлөө эв нэгтэй зүтгэхэд маш чухал ач холбогдолтой юм.