БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Сүнь Мэйжүнь 7 дугаар сарын 22-нд хэвлэлийн бага хурлын үеэр:
- Одоогоор Хятад улс 63 улсад гаалийн татваргүй бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх таван жилд гаалийн байгууллага нээлттэй байдлаа нэмэгдүүлж зах зээлийн хүрээг өргөжүүлэх, хамтран ажиллаж хамтдаа хожих замаар олон талт зах зээлийн хөгжлийг бэхжүүлэн өргөжүүлнэ гэж хэлэв.
Энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн Хятад улс Африк тивийн дипломат харилцаа тогтоосон 53 улсын бүх бараанд гаалийн татваргүй бодлогыг бүрэн хэрэгжүүлж эхэлсэн юм.
Сүнь Мэйжүнь:
- “Арван тавдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд Гаалийн ерөнхий газар бие даасан нээлттэй бодлого болон нэг талын нээлттэй бодлогын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэж, өндөр түвшний эдийн засаг, худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэн, өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, худалдааны хамтын ажиллагааны “Найз нөхдийн хүрээг” улам тэлнэ гэж хэлэв.

































































