”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Чин Хай Төвдийн өндөрлөг газар дэлхийн хамгийн цэвэр газруудын нэг

Чин Хай Төвдийн өндөрлөг газар дэлхийн хамгийн цэвэр газруудын нэг.

БНХАУ-ын хуурай газар нутгийн дөрөвний нэг хувийг эзэлдэг Чин Хай Төвдийн өндөрлөг газар нь дэлхий дээрх хамгийн цэвэр агаартай, бохирдол багатай газруудын нэг юм гэж БНХАУ-ын Засгийн газраас гаргасан судалгаанд дурджээ.
"Хүний үйл ажиллагаа бараг байхгүй энэ өндөрлөг газрын агаарт бага хэмжээний өөрчлөлт орсон боловч бохирдлын төрлүүд цөөхөн бөгөөд нягтрал багатай. Бохирдуулагчийн агууламж нь Хойд туйлын агаартай төстэй байна" гэж “Чин Хай Төвдийн өндөрлөг газрын талаарх Экологийн дэвшил” тайланд дурдав.
Чин Хай Төвдийн өндөрлөг газрын шинэ эрин үеийн экологийн аюулгүй байдал нь “Үзэсгэлэнт Хятад” санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү санаачилгын зорилго нь БНХАУ-ын ард иргэдийг сайхан амьдарч, ажиллах сайн орчноор хангах зорилготойн сацуу дэлхийн экологийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Хятадын зүгээс оруулж буй хувь нэмэр юм.
БНХАУ-ын Коммунист нам болон тус улсын Засгийн газар нь байгаль хамгаалах үйл ажиллагааг эн тэргүүний зорилтоо болгосон билээ. Үүний зэрэгцээ Чин Хай Төвдийн өндөрлөг газрыг хамгаалах нь Хятад улс оршин тогтноход болон улсаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Уг өндөрлөг газрыг хамгаалах тогтолцоог алхам алхмаар хөгжүүлж байгаа гэж уг тайланд мөн дурдав.
Хятадын баруун өмнөд нутгийг хамарсан Цин Хай-Төвдийн өндөрлөг газарт Төвдийн өөртөө засах орон болон Чин Хай мужийн газар нутаг бүхэлдээ багтдаг байна. Уг газар нутгийн нийт талбай 2.6 сая км хавтгай дөрвөлжин бөгөөд далайн түвшнээс 4000 метрийн өндөрлөгт оршдог ажээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:604
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой