Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ХКН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ХЯТАД, МОНГОЛЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ

ХКН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ХЯТАД, МОНГОЛЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Өнөөдөр буюу 06 дугаар сарын 30-ны өдөр "100 ЖИЛИЙН ЯРУУ АЛДАР"- ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх Хятад, Монголын соёлын солилцооны арга хэмжээг сайтуудад байрлуулах ёслолын цахим нээлт боллоо.  

   Хятадын Коммунист намын 100 жилийн ойг тохиолдуулан ХКН болон Хятад улсын тухай ойлголтыг Монголын ард түмэнд улам бүр тодорхой өгөх, хоёр орны найрсаг харилцааны хөгжлийг тасралтгүй дэмжих зорилгоор тус арга хэмжээг Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, МСНЭ-ээс санаачлан, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвөөс зохион байгуулж байгаа юм.

   Тус арга хэмжээ энэ оны сүүлч хүртэл үргэжлэх бөгөөд соёл урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн, кино үзүүлбэр, олон ангит кино, ном солилцох зэрэг таван томоохон үйл ажиллагааг цахимаар цацах юм байна.  

Энэхүү арга хэмжээ нь интернэтээр гол платформ болгох бөгөөд Хятадын www.cri.cn, www.solongonews.mn, ccchinaweb-ub.org зэрэг сайтуудад тусгай буланг нээж, бүх агуулгыг байрлуулна. Монголын news.mn, livetv, zindaa.mn, Shuum.mn, todotgol.mn зэрэг вэбсайтууд үйл ажиллагааны тодорхой агуулгыг байрлуулж, дээр дурдсан вэбсайтуудын facebook зэрэг нийгмийн сүлжээгээр цацах болно. Мөн баримтат кино, олон ангит кинонуудыг Монголын телевизүүдээр цацах тул та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

  Дашрамд дурадахад, энэ жил Хятад улсын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хятадын Коммунист нам зуун жилийн турш ард түмнээ аз жаргалтай, үндэстнүүдээ сэргээн мандуулах, дэлхийн эв нэгдлийг эрэлхийлэх анхны эрхэм зорилгоо хэрэгжүүлж, Хятадын ард түмнийг хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн агуу практикт удирдан чиглүүлж, орчин үеийн социалист орныг бүх талаар цогцоор нь байгуулах шинэ аяныг нээсэн юм. Олон жилийн турш Хятад, Монголын хамтын хүчин чармайлтын ачаар хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжин, хүмүүнлэг, соёлын солилцоо улам ойртож, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй нэмэгдэж, үр өгөөжөө өгч, бүх талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгий хөгжиж, дэлхийн сайн хөршийн найрамдлын үлгэр жишээ болсон юм.

 

Зохиогч:Бэлтгэсэн нь М.Банди, Чүнь Янь
Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:http://www.solongonews.mn/
Мэдээ үзсэн:2321
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7