Зуны эхээр Шаньдүн мужийн Чиндао хотын Жимо дүүргийн Линьшань гудамжинд сарнай цэцэг сонирхох, түүх зэрэг үйл ажиллагаа өрнүүлж эхлэв. Сүүлийн жилүүдэд Жимо дүүргийн Линьшань гудамж сарнай тариалалтад түшиглэн цэцэг сонирхох, аялал жуулчлал, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн зэргийг нэгтгэсэн экологийн сарнайн үйлдвэрлэлийн сүлжээ байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын цогц хөгжлийг ахиулж, хөдөө тосгоны сэргэн мандалтад тус дэм үзүүллээ.