Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн ёслол өнөөдөр буюу 05-р сарын 14-ний өдөр ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын дунд хошуун дахь Ганцмод боомтод болов.

Ганцмод - Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр зам нь БНХАУ, Монгол Улс хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Эрээн, Замын-Үүд чиглэлийн төмөр замаас хойш хийгдэж байгаа хоёр дахь холболтын төмөр зам болж буйгаараа түүхэн чухал үйл явдал юм.

Нээлтийн ёслолд Хятадын талаас ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын байнгын хорооны дарга Сүнь Шаочэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Үндэсний Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чүньлинь, БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний группийн ТУЗ-ын дарга Зөү Лэй, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны нарийн бичгийн дарга Юй Лишинь, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга Ян Жин, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын орлогч дарга Чэнь Шаочүнь, ӨМӨЗО-ны Баяннуур хотын намын хорооны нарийн бичгийн дарга Хэ Вэйхуа нар оролцсон бол Монголын талаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэгрүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын шадар сайд Т.Доржханд, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Энхболд зэрэг төрийн дээд удирдлагууд оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн нар шав тавих ёслолыг үйлдсэн байна

Хил дамнасан төмөр зам нь ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганцмод боомтоос гараа авч, Монгол Улсын Гашуунсухайт боомтоор дайран, Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт өртөөгөөр барианд орох аж. Төслийн Хятадын хил доторх хэсгийг Үндэсний эрчим хүчний групп санхүүжүүлж байгуулах бол Монгол дахь хэсгийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гүйцэтгэх болно. Хоёр тал хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд “Нэг зураг төсөлтэй, тус тусын гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчмаар ажиллаж, 2027 оны 05-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Хятадын тал төслийн эхэн үеийн дэмжлэг үзүүлэх төсөл болох Ганцмод - Тогообулаг чиглэлийн төмөр замыг нэгэнт ашиглалтад оруулсан бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр Ганцмод - Тогообулаг чиглэлийн төмөр зам нь Монголын өмнөд хэсгийн төмөр замтай холбогдож, улмаар хоёр орны эрчим хүч, нөөц баялгийн салбарын худалдааны цар хүрээг цаашид өргөжүүлэн, хоёр орны дэд бүтцийн холболт, зам дагуух эдийн засаг, худалдааны солилцоог ахиулах болно.

Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн нар Хятад, Монголын Ганцмод - Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслолыг үйлдсэн байна.

Ганцмод - Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр зам нь Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны баталгаа, хоёр улсын иргэдийн хамтын хөгжлийн бас нэгэн боломж болж зурайх нь дамжиггүй. Хоёр улсын эвсэг нөхөрлөлийн гүүр болон дурайх энэхүү төмөр зам ашиглалтад орсноор хоёр орны худалдаа эдийн засаг, эрчим хүч, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөгжлийг шинэ хүч бий болгох нь гарцаагүй.

Зохиогч:С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:156
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7