Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин ардын урлагийг хамгаалан өвлөх тухай өгүүлсэн нь

Ши Жиньпин ардын урлагийг хамгаалан өвлөх тухай өгүүлсэн нь

Ардын урлаг бол Хятадын үндэстнүүдийн үнэт өв мөн тул түүнийг хамгаалах, өвлөн уламжлах, ашиглах ажлыг сайтар хийх нь түүхэн нөхцөл байдлыг үргэлжлүүлж, социалист соёлын гүрэн байгуулахад маш чухал ач холбогдолтой юм. Социалист үндсэн үнэт зүйлсийн үзэл баримтлалыг дагуу бүтээлч өөрчлөлт, шинийг эрэлхийлсэн хөгжлийг баримталж, уламжлалт соёл, орчин үеийн амьдралын хэлхээ холбоог олж, ард түмний сайн сайхан амьдралын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тасралтгүй хангах ёстой.

- Ши Жиньпин 2021 оны 09-р сарын 13, 14-ний өдрүүдэд Шаньши мужийн Юйлинь хотод ажиллаж байх үеэр хэлсэн үг

Ши Жиньпин хөгжлийн явцад иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэн сайжруулах тухай өгүүлсэн нь  


Бүс нутгийн ялгаа, хот хөдөөгийн ялгаа, орлогын ялгаа зэрэг асуудлыг ухамсартай, санаачилгатай шийдэж, бүтээн байгуулалтын явцад иргэдийн амьжиргааг хангах, сайжруулахыг тууштай баримталж, хөдөлмөр эрхлэлт, орлогын хуваарилалт, боловсрол, нийгмийн хамгаалал,орон сууц, тэтгэвэр тэтгэмж, ахмадын халамж,хүүхдийн халамж зэрэг ажлыг эрчимжүүлж, хөдөө орон нутаг, язгуур, буурай хөгжилтэй бүс нутаг, ядуу буурай ард түмэнд илүү анхаарал хандуулж, нийгмийн шударга ёсыг дэмжин, хөгжлийн ололт амжилтыг улам бүр тэгш болгож, бүх ард түмэндээ ашиг тусаа өгнө.

- Ши Жиньпин 2021 оны 01-р сарын 28-ны өдөр XIX Төв Хорооны Улс төрийн товчооны XXVII хамтын судалгаанд хэлсэн үг

Ши Жиньпин иргэдийн амьжиргааг сайжруулан баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх тухай өгүүлсэн нь

Хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, ард түмний амьжиргааг хамгаалан сайжруулах талаар тууштай ажиллаж, бодит бэрхшээлийг шийдвэрлэхэд бодитой туслах ёстой. Ард түмний амьжиргааны баталгааг хангах, хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх стратеги, идэвхтэй хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлж, коллеж төгсөгчид, тэтгэвэрт гарсан цэрэг, цагаач ажилчид, ядуу буурай хотын иргэд зэрэг гол бүлгүүдийг ажлын байраар хангахад анхаарч, халдварт өртсөний дараах нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд илэрсэн сул талуудыг шийдвэрлэх ажлыг бэхжүүлж, нийгмийн засаглалыг орон нутагт шилжүүлэх ажлыг дэмжинэ.

- Ши Жиньпин 2020 оны 05-р сарын 01-нээс 12-ны өдрүүдэд Шаньши мужид ажиллаж байх үеэр хэлсэн үг

Ши Жиньпин соёл бол хотын амин сүнс гэж үзлээ

Соёл бол хотын амин сүнс юм. Хотын түүх, соёлын дурсгалт зүйлс нь өмнөх үеийнхний мэргэн ухааны хуримтлал, хотын утга агуулга, чанар, шинж чанарын чухал билэгдэл юм. Хамгаалалт, бүтээн байгуулалтын харилцааг зөв зохицуулж, хотын түүхэн нөхцөл байдлыг үргэлжлүүлэхэд анхаарч, хотын хуучин барилгуудыг сайн хамгаалж, хотын түүх, соёлын ой санамжийг хадгалан үлдээх ёстой. Энэ нь хүмүүст түүхээ дурсан санаж,эх нутгаа дурсан санаж, соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, гэр бүл, эх орныхоо мэдрэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

- Ши Жиньпин 2019 оны 11-р сарын 02-03-ны хооронд Шанхай хотод ажиллаж байх үеэр хэлсэн үг

Ши Жиньпин эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулах тухай ингэж онцлов

Хятад улсын эдийн засгийн тогтвортой байдал, урт удаан хугацаанд сайжрах үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй. Бид итгэлээ бэхжүүлж, шийдэмгий байдлаа хадгалж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэж, бодит эдийн засаг, ялангуяа боловсруулах аж үйлдвэрийг хүчирхэгжүүлэн сайжруулж, 5G, зүйлсийн интернэт, хиймэл оюун ухаан, үйлдвэрлэлийн интернет зэрэг шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Мөн зам тээвэр, усны нөөц, эрчим хүч болон бусад салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,хөдөө орон нутгийн дэд бүтэц, төрийн үйлчилгээний сул талыг шийдвэрлэж, хөгжлийн тэнцвэргүй, хангалтгүй асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Инновацийн хэлхээг аж үйлдвэрийн гинжин хэлхээний эргэн тойронд байрлуулж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг инновацийн гинжин хэлхээтэй хослуулан хөгжүүлж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулахын тулд илүү их ажил хийх шаардлагатай байна.

- Ши Жиньпин 2020 оны 04-р сарын 23-ны өдөр Шааньши мужид ажиллаж байх үеэр хэлсэн үг

Ши Жиньпин цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай өгүүлсэн нь 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай нягт хамтран ажиллах, дэлхийн хэмжээнд гарч буй цар тахлын байдлын өөрчлөлтийн дүн шинжилгээ, таамаглалыг бэхжүүлэх, гаднын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хянах стратеги, бодлогын арга хэмжээг сайжруулан, холбогдох улс орнуудтай цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, чадах чинээгээрээ тусламж үзүүлнэ.

- Ши Жиньпин 2020 оны 03-р сарын 18-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хурал дээр хэлсэн үг

Ши Жиньпин хүнсний аюулгүй байдлын талаар ингэж хэлэв

Хүнсний аюулгүй байдлын тухайд бид анхаарал хандуулахгүй байж болохгүй, аж үйлдвэржилт рүү орлоо гэж хоол хүнсний асуудал байхгүй гэж сэтгэж болохгүй бөгөөд олон улсын зах зээлд түшиглэн хүнсний асуудлыг шийднэ гэж найдаж бодохгүй билээ. Урьдчилан төлөвлөж, хүнсний аюулгүй байдалд  анхаарал хандуулж, бие даасан дотоодын зах зээлд түшиглэн, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хангаж, импортын хэмжээг зохицуулж, шинжлэх ухаан, технологийг дэмжих зэрэг хүнсний аюулгүй байдалд ашигтай ажлуудыг бэхжүүлэн хийх ёстой.

- Ши Жиньпин 2022 оны 03-р сарын 06-ны өдөр XIII сонгуулийн Бүх Хятадын УТЗЗ-ний V чуулганд оролцсон хөдөө аж ахуй, нийгмийн халамж, нийгмийн хамгааллын салбарын гишүүдтэй уулзахдаа хэлсэн үг

Ши Жиньпин харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн олон улсын харилцааны бүтээн байгуулалтыг ахиулах тухай өгүүлсэн нь

Хятадын ард түмэн бүх үндэстний энх тайван, эв найрамдлыг эрхэмлэдэг. Бид энх тайван хөгжлийн замыг тууштай баримталж, дэлхий болон Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих болно. Бид шударга ёс, ашиг сонирхлын зөв үзэл баримтлалыг баримталж, дэлхийн түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлж, бусад улс оронтой ашиг сонирхлын уялдаа холбоог өргөжүүлж, харилцан хүндэтгэсэн, шударга, харилцан ашигтай хамтын ажиллагаатай шинэ хэлбэрийн олон улсын харилцааг хөгжүүлэхийг дэмжинэ. Өргөн хүрээний зөвшилцөл, хамтын хувь нэмэр, хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалыг баримталж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, олон улсын улс төр, эдийн засгийн дэг журмыг илүү шударга, үндэслэлтэй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.

- Ши Жиньпин 2017 оны 11-р сарын 10-нд болсон АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үг

Ши Жиньпин хөдөө тосгоны соёлын бүтээн байгуулалтын тухай өгүүлсэн нь

Хөдөө орон нутагт соёл урлагийг сурталчлах ажлыг бэхжүүлж,урлагийн ажилчдыг хөдөө орон нутагт гүнзгийрүүлэн, тариаланчидтай ойртож, хөдөө орон нутгийн онцлог шинжид зохицсон эерэг эрч хүчээр дүүрэн, тариачдад таалагдсан утга зохиол, урлагийн бүтээлүүдийг гаргах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн соёлын нөөцийг нэгтгэж, тариаланчдын оролцох хүсэлтэй олон нийтийн соёлын арга хэмжээг өргөн хүрээнд явуулах шаардлагатай байна. Орон нутгийн соёлын авьяастнуудыг хүмүүжүүлэн хөгжүүлж, соёлын тусламжийн ажлыг өрнүүлж, аж ахуй эрхлэгчид, соёл урлагийн ажилтан, шинжлэх ухааны ажилтан, тэтгэвэрт гарсан хүмүүс, соёлын сайн дурын ажилтнуудыг хөдөө орон нутгийн соёлын бүтээн байгуулалтад оролцоход чиглүүлэх бодлого боловсруулж, хөдөө орон нутгийн соёлыг хөгжүүлэхэд боловсон хүчээр хангахыг батлах шаардлагатай ажээ.

- Ши Жиньпин 2017 оны 12-р сарын 28-ны өдөр Төвийн хөдөө орон нутгийн ажлын хурал дээр хэлсэн үг

Ши Жиньпи нээлттэй байдал, хамтын ажиллагаа нь мөн түүхэн хандлага хэвээр байна гэж онцлов

Гадаад нээлттэй байх нь Хятад улсын үндэсний үндсэн бодлого бөгөөд хэзээ ч ганхаж болохгүй бодлого юм. Өнөөдөр хаалттай нөхцөл байдалд бүтээн байгуулалтын ажлыг хийх, бусдаас тусгаарлах байдал, хувиа хичээх гэсэн оролдлого бүхэн түүхийн чиг хандлагын эсрэг явдал болсон юм. Өнөөгийн байдлаар эдийн засгийн даяаршил зарим нэг сөрөг нөлөөлөлтэй тулгарсан ч дэлхий дахин хэзээ ч бие биенээсээ тусгаарлагдсан, хуваагдсан байдал уруу дахин орох боломгүй бөгөөд нээлттэй байдал, хамтын ажиллагаа нь түүхийн чиг хандлага хэвээр, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулах нь ард түмний хүсэл эрмэлзэл хэвээр байсаар. Бид нээлттэй байдлаа хадгалж, бүх улс орон Хятадын хөгжлийн боломжийг хуваалцаж, дэлхийн эдийн засгийн засаглалд идэвхтэй оролцоно.

- Ши Жиньпин 2020 оны 11-р сарын 12-ны өдөр Пүдүн дүүргийн бүтээн байгуулалт, нээлтийн 30 жилийн ойн баярын хурал дээр хэлсэн үг

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:2618
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7