Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин хүүхэд асрах халамжлах тухай өгүүлсэн нь

Ши Жиньпин хүүхэд асрах, халамжлах тухай өгүүлсэн нь

Бүх шатны Намын хороод, Засгийн газар, нийгэм нийтээрээ хүүхэд багачуудын төлөө санаа тавьж, асарч, хүмүүжиж хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

- Ши Жиньпин 2020 оны 05-р сарын 31-ний өдөр Хятадын бүх үндэстний хүүхдүүдэд баярын мэнд хүргэжээ.

Ши Жиньпин "Инновац ба өсөлтийн боломжийг ашиглах тухай"  өгүүлсэн нь

Инновац, өсөлтийн нөөц бололцоогоо ашиглаж, оюуны өмчийн хамгаалалтыг хамтран бэхжүүлж, бүх талын оролцоо, зөвшилцлийн үндсэн дээр дүрэм журам боловсруулж, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нээлттэй, шударга, үл ялгаварлан гадуурхах орчинг бүрдүүлэх шаардлагатай байна.

- Ши Жиньпин 2022 оны 05-р сарын 18-нд болсон Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ба дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг

Ши Жиньпин хөдөө тосгоны аж үйлдвэрийн хөгжил, өсөлтийг дэмжих тухай өгүүлсэн нь

Хот, хөдөөгийн оршин суугчдын хэрэглээний хэрэгцээнд нийцүүлэн, аж үйлдвэрийн хөгжлийн хууль тогтоомжийг дагаж, орон нутгийн онцлогт тулгуурлан, хөдөөгийн төрөл бүрийн чиг үүргийг өргөжүүлэн, өргөн, гүнзгийрүүлэн ахиулж, хөдөөгийн үйлдвэрүүдийн хөгжил, өсөлтийг дэмжих шаардлагатай байна.

- Ши Жиньпин 2020 оны 12-р сарын 28-нд Төвийн хөдөөгийн ажлын бага хурал дээр хэлсэн үг

Ши Жиньпин байгаль хамгаалах сэтгэлгээтэй нийгмийг байгуулахыг дэмжих тухай өгүүлсэн нь

Хүнсний хаягдлыг хязгаарлах нь урт хугацааны ажил бөгөөд үүнийг тууштай хийж, байгаль хамгаалах сэтгэлгээтэй нийгмийн бүтээн байгуулалтыг ахиулах шаардлагатай байна.

- Ши Жиньпин 2022 оны 03-р сарын 06-ны өдөр Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 13 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганд оролцсон хөдөө аж ахуй, нийгмийн халамж, нийгмийн хамгааллын салбарын гишүүдтэй уулзахдаа хэлсэн үг

Ши Жиньпин Хятад үндэстний уламжлалт шилдэг соёлын тухай өгүүлсэн нь

Хятад үндэстний уламжлалт шилдэг соёл бол Хятадын соёл иргэншлийн мэргэн ухааны дээж, мөн Хятад үндэстний үндэс, сүнс байж, дэлхийн соёлын хөгжлийн явцад бид бат зогсох үндэс суурь юм.

- Ши Жиньпин 2022 оны 05-р сарын 27-нд XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны 39 дэх удаагийн хамтарсан судалгаан дээр хэлсэн үг

Ши Жиньпин уул ус, гол мөрөн, ой мод, талбай, нуур, өвс, элс зэргийг цогцоор нь хамгаалах, нөхөн сэргээх тухай өгүүлсэн нь

Системийн үзэл баримтлал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг баримталж, уул ус, гол мөрөн, ой мод, талбай, нуур, өвс, элсийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг цогцоор нь дэмжиж, иж бүрэн менежмент, системтэй менежмент, эх үүсвэрийн менежментэд түлхүү анхаарна.

- Ши Жиньпин 2021 оны 04-р сарын 30-ны өдөр XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны 29 дэх удаагийн хамтарсан судалгаан дээр хэлсэн үг

Ши Жиньпин аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалтын тухай өгүүлсэн нь

Аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалтын гол түлхүүрийг ойлгож, стратегийн ач холбогдолтой шинээр гарч ирж буй үйлдвэрүүд, өндөр технологи бүхий үйлдвэрүүд, орчин үеийн үйлчилгээний салбаруудын хөгжлийг түргэтгэж, эрчим хүчийг цэвэр, нүүрстөрөгч багатай, аюулгүй, үр ашигтай ашиглахыг дэмжиж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг үргэлжлүүлэн их хүчээр багасгах шаардлагатай байна.

- Ши Жиньпин 2021 оны 04-р сарын 30-ны өдөр XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны 29 дэх удаагийн хамтарсан судалгаан дээр хэлсэн үг

Ши Жиньпин соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах, соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх ажлыг идэвхтэй ахиулах тухай өгүүлсэн нь

Соёлын дурсгалыг хамгаалах, ашиглах, соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх ажлыг идэвхтэй ахиулж, соёлын дурсгалт зүйлс, соёлын өвийн олон үнэт зүйлийг судалж, Хятадын соёл, Хятадын оюун санааг агуулсан үнэт тэмдэг, соёлын бүтээгдэхүүнийг улам ихээр түгээх хэрэгтэй.

- Ши Жиньпин 2022 оны 05-р сарын 27-нд XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны 39 дахь удаагийн хамтарсан судалгаан дээр хэлсэн үг

Ши Жиньпин хүмүүсийг аз жаргалтай амьдруулахын төлөө шаргуу ажиллах тухай өгүүлсэн нь

 Ард түмний эрх ашгийг эхлэл, эцсийн цэг болгон авч, ард түмний хамгийн ойрын, бодит эрх ашгийг тасралтгүй шийдвэрлэж, ард түмнийг аз жаргалтай амьдруулахын төлөө зүтгэх нь хүний хамгийн том эрх юм.

- Ши Жиньпин 2022 оны 05-р сарын 25-нд НҮБ-ын Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Мишель Бачелеттай уулзахдаа хэлсэн үг

Ши Жиньпини гэр бүлийн уламжлал, гэр бүлийн боловсролын тухай өгүүлсэн нь

Гэр бүлийн уламжлал, гэр бүлийн боловсрол бол гэр бүлийн хамгийн нандин баялаг, хойч үедээ үлдээх хамгийн сайхан өв юм. Гэр бүл, гэр бүлийн хэв маягийг төлөвшүүлэхэд нийгмийг бүхэлд нь сурталчлах, хойч үеэ гэр бүл, эх орноо гэсэн сэтгэлгээг бэхжүүлэх, улс орон, нийгэмд хэрэгтэй авьяаслаг боловсон хүчин болон төлөвшихийг эрмэлзэх хэрэгтэй.

- Ши Жиньпин 2022 оны 06-р сарын 08-нд Сычуань мужид шалгалт хийх үеэр хэлсэн үг

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:xuexi.com
Мэдээ үзсэн:3091
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7