Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хатаасан үзэмний ач тус

Хатаасан үзэм нь маш олон төрлийн амин дэм агуулагддаг.

       Та бидний магадгүй өмнө нь сонсож байгаагүй олон талын ач тустай!
        Эртний Хятадад хатаасан үзмийг эмчилгээнд ашигладаг байжээ. Бүр торго, шаазан сав суулгатай адил хамгийн үнэ цэнэтэй эд зүйлд тооцогддог байсан гэнэ.
        Шим тэжээлтэй эрдэс бодис ихээр агуулдаг учир эрүүл мэндийг дэмжиж, аливаа өвчнийг анагаах ач тустай учир үнэ цэнэтэйд тооцогдсоор иржээ.
        Хатаасан үзэмний 8 төрлийн ач тус:

        1. Хараа сайжруулна
        Хатаасан үзмэнд бета-каротин болон бусад каротиноид, амин дэм, кальци болон бичил элемент ихээр агуулагддаг. Чухам эдгээр нь та бидний харах эрхтэн нүдний үйл ажиллагааг дэмждэг. Хөгшрөлттэй холбоотой нүдний хараа муудах өвчлөлөөс сэргийлэхээс гадна нүдний аливаа үрэвслийг анагаах ач тустай.

        2. Хорт хавдраас сэргийлнэ
        Хоногт бага зэргийн үзэм хүнсэндээ хэрэглэснээр хорт хавдар үүсэхээс сэргийлнэ. Энэхүү хатаасан жимсэнд хорт хавдрын эд эсийг устгах, үүсэхээс сэргийлэх фенолын нэгдэл агуулагддаг байна.

        3. Өтгөн хатахаас сэргийлнэ
        Үзмэнд эслэг ихээр агуулагддаг учир хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс ходоод гэдэсний асуудалтай, өтгөн хатдаг хүмүүсийн "үнэнч туслах" бол үзэм юм.

        4. Мэдрэлийн өвчлөлөөс сэргийлнэ
        Үзмэнд борын элемент ихээр агуулагддаг учир ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрөхөд тусална.

        5. Цус багадалтаас сэргийлнэ
        Хар үзмэнд төмөр болон В амин дэм ихээр агуулагддаг. Ингэснээр цус багадалтаас сэргийлэх ба цус багадалттай тэмцэнэ. Хагас аяга хатаасан үзмэнд хүний төмрийн хоногийн хэрэглээний 5 хувь агуулагддаг байна.

        6. Биеийн жингээ хадгалахад тусална
        Хэрэв та жингээ хасахаар шийдэж, хоолны дэглэм барьж байгаа бол аливаа амттаныг энэхүү хатаасан жимсээр орлуулаарай. Үзэм нь эрчим хүчний "эх ундарга" төдийгүй хоол хооронд амны зугаа гаргах маягаар идэхэд төгс тохирно.

        7. Шүд эрүүлжүүлнэ
        Хатаасан үзмэнд агуулагддаг ислэг нь шүдний пааланг цэвэрлэж, буйлыг бэхжүүлнэ. Харин үзмэнд агуулагддаг хүчил нь амны хөндий дэх бактерийг устгах ач тустай. Ингэснээр шүд цоорох өвчнөөс сэргийлж, шүдийг эрүүлжүүлж, бэхжүүлэх ач тустай.

        8. Цусан дахь холестерины түвшинг бууруулна
        Хатаасан үзэм идсэнээр цусан дахь холестерины хэмжээг бууруулах боломжтой. Ингэснээр зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:zindaa
Мэдээ үзсэн:5370
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7