Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Амьд малын зах хөл хөдөлгөөн ихтэй байна

Амьд малын зах хөл хөдөлгөөн ихтэй байна

“Улаан үхрийн нутаг" гэгддэг ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин Зүүн гаран хойд хошууны Их Тал амьд малын зах нь 3-р сарын 6-ны өдөр хүн малын хөл хөдөлгөөн ихтэй амьд мал зарах өдөр тохиож байлаа. Тус өдөр Ляонин,Гирин, Хэбэй, Шаньдүн, Гүйжүө зэрэг муж орон нутгаас амьд мал худалдан авахаар худалдаачид хүрч иржээ.

Намрын улиралд л мал зарж, орлоготой болдог байсан малчид маань одоо дөрвөн улиралаар мал зарах нөхцөл боломжтой болсноор гар нухлан гачигдахгүй болжээ. Өнөөдөр энд үхэр мал мөөрөлдөн хүн зон шуугилдаж, машин унаа түгжрээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Их Тал амьд малын зах нь Тунляо хотын дөрвөн томоохон үхрийн захын нэг юм. Тэрээр 1700 малын хашаатай бөгөөд 20 мянган үхэр хашаалах боломжтой юм. Жилдээ энд тээвэрлэж ирэх малын тоо 600 мянган толгойд хүрч, жилийн гүйлгээний хэмжээ 5 тэрбум юаньд хүрдэг.

Тунляо хотын махны чиглэлийн үхрийн аж ахуй жилээс жилд хөгжин цэцэглэж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах чухал хүчин болж, нутгийн малчдын орлогоо нэмэгдүүлэх чухал арга замуудын нэг юм.

Амьд малын зах нь нутгийн малчдад худалдааны сайн тавцан болсноор зогсохгүй хөрш зэргэлдээ нутгийн махны чиглэлийн үхрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болж байна.

Зохиогч:Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лянь Жэнь
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СИНЬХУАНЕТ
Мэдээ үзсэн:2515
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7