Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Сонсголоо гэмтээдэг хоёр үйлдлүүдийг та өдөр бүр хийж байгаа уу

Сонсголоо гэмтээдэг хоёр үйлдлүүдийг та өдөр бүр хийж байгаа уу

        Чих бол хүний биеийн хамгийн хэрэгтэй төдийгүй чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн билээ. Харин бид анхаарал болгоомжгүй байдлаасаа болж чихээ гэмтээж, сонсголын системийн үйл ажиллагааг доголдолд оруулах нь бий.

        Чихээ битгийн ойр ойрхон ухаж байгаарай 

        Таны сонсголд нөлөөлж болох жижиг үйлдлүүдийн нэг бол чихээ ухах явдал юм. Зарим хүмүүс чихний сувгийг тогтмол цэвэрлэх нь сонсголыг илүү тодорхой болгодог гэж үздэг.

        Чихний хулхи нь гадны сонсголын суваг дахь өөхний булчирхайгаас ялгардаг бөгөөд түүний үүрэг нь гадны сонсголын суваг руу тоос орохоос сэргийлэхээс гадна, хэт их дууны долгионыг хааж, улмаар гадны сонсголын суваг болон чихний бүрхэвчийг хамгаалах үүрэгтэй юм. Чихээ ойр ойрхон ухах нь чихний  хамгаалалтын системийг эвдэж, хэт их дууны долгион нь чихний бүрхэвчийг догиоход хүргэдэг.

        Нэмж дурдахад, олон хүмүүс усанд орж, үсээ угаасны дараа хөвөнтэй модоор чихний хулхийг ухаж авах нь цааш түлхэж, сувагт тулгадаг байна. Энэ нь чихний хэнгэрэгний хальсыг гэмтээх магадлалтай. Хэрэв  чихэнд ус орвол та чихийг доош нь эргүүлж, нэг хөлөөрөө үсэрч, эсвэл чихээ чичиргэж гадагшлуулж болно.

        Дуу чимээ ихтэй орчинд чихэвч зүүхээс зайлсхий

        Таны сонсголыг гэмтээж мэдэх өөр нэг зуршил бол чихэвчээ буруу зүүх явдал юм. Бид гар утасгүйгээр амьдарч чадахгүй байгаа энэ цаг үед бидний амьдралд ямар ч үед таашаал авчирдаг видео, аудио бичлэгүүд элбэг байдаг. Олон хүн бусдад саад учруулахгүйн тулд олон нийтийн газар чихэвч хэрэглэх дуртай байдаг. Гэсэн хэдий ч удаан хугацаагаар чихэвч зүүх нь дууны долгион нь чихний бүрхэвчийг шууд өдөөдөг мөртөө энэ нь цаг хугацааны явцад сонсгол алдагдахад хүргэдэг.

        Чихин дотроо зүүдэг чихэвчийг удаан хугацаагаар ашиглахгүй байх нь хамгийн сайн арга юм. Дууны хэмжээг нийт дууны гуравны нэгээс бага хэмжээнд хүртэл хянах эсвэл дуу шуугиан ихтэй орчинд чихэвч ашиглахаас зайлсхий.

        Та өөртөө тохирсон хэмжээтэй чихэвч сонгох хэрэгтэй. Зөөлөн силикон материал нь чихний гадна талын сувагт илүү ээлтэй. Хүүхдийн гадаад сонсголын суваг нарийхан, сонсгол нь мэдрэмтгий байдаг тул хэт их дуу чимээ өдөөхөөс зайлсхийж, сонсголыг гэмтээхгүйн тулд чихэвч хэрэглэхгүй байхыг хичээ.

        Амьдралд чих өвдөх, загатнах, чихнээс ус гоожих, сонсгол муудсан бол сонсголын гажиг үүсэх шалтгааныг олж мэдэхийн тулд чих хамар хоолойн мэргэжлийн тасагт яаралтай очиж үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

 

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://health.people.com.cn/n1/2025/0317/c14739-40440366.html
Мэдээ үзсэн:1905
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7