Хятадын уламжлалт анагаах ухаан залуучуудын дунд улам бүр түгээмэл болж, Хятадын анагаах ухаан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь аажмаар залуучуудын амьдралын хэв маягийн шинэ чиг хандлага болж байна.
Энэ нь нэг талаараа залуучууд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл мэндийн талаарх мэдлэгээ идэвхтэй нэмэгдүүлж буйг харуулж буй юм; Нөгөөтэйгүүр, Хятад улс Хятад анагаах ухааны соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг тасралтгүй гүнзгийрүүлж, эрүүл мэндийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхийн хэрээр улам олон залуучууд Хятад анагаах ухааны талаар илүү гүнзгий ойлголттой болж байга юм. Мөн Хятадын анагаах ухааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай ойлголт, зарим тохиромжтой, хүртээмжтэй аргууд нь залуучуудын өөрсдийн эрүүл мэндийг сайжруулах хэрэгцээ шаардлагад нийцсэн байна.
Залуу хүмүүс ихэвчлэн ажил, амьдралын дарамттай тулгардаг мөртөө тэдний олонх нь удаан хугацааны туршид өвчний тодорхойгүй байдалд байдаг. Үүнд залуучуудын Хятадын уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний хэрэгцээг илүү сайн хангахын тулд бид голчлон анагаах ухаан, эрүүл мэндийн байгууллагуудад Хятадын уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн үйлчилгээг эрчимжүүлж, улам олон залуучууд Хятадын уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй авах боломжтой болно.
Хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд залуучуудын дунд түгээмэл хэрэглэгддэг аргуудыг хэрэглэж, Хятадын уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн мэдлэгийг илүү загварлаг, амьдралд нийцүүлэн танилцуулж илэрхийлэх юм. Үүний зэрэгцээ бид залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн Хятадын уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй.
Одоо эрүүл мэндийн цай, эмийн нарийн боов, Хятад эмийн талх зэрэг нь маш их борлуулалттай бүтээгдэхүүн болж байна. Энэ хугацаанд хар чавганы шөл/хар чавганы ундаа зэрэг бүтээгдэхүүнүүд хэдэн жил дараалан зарим бүс нутагт алдартай бүтээгдэхүүн болж, хомсдолд орсон. Эдгээр худалдан авагчдын дийлэнх хувийг залуучууд юм. Эл газрууд Хятадын уламжлалт анагаах ухааны үзэсгэлэнг байгуулж, Хятадын уламжлалт анагаах ухааны гудамжуудыг байгуулан олон төрлийн Хятадын уламжлалт анагаах ухааны туршлагыг хүмүүст олгож, Хятадын уламжлалт анагаах ухааныг залуучуудын эрүүл мэндийн шинэ сонголт болгож байна.