"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 4-р сарын 23-нд Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвд боллоо. Энэ үеэр нислэгийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулсан бөгөөд багийн ахлагчаар Чэнь Дун, гишүүнээр Чэнь Жунруй, Ван Же нар ажиллах юм.
Чэнь Дун өмнө нь "Шэньжөү 11" болон "Шэньжөү 14" нисэгчтэй сансрын хөлөгт нислэг үйлдэж байсан туршлагатай бөгөөд хоёр жилийн дараа дахин командлагчаар томилогдож байна. Судалгааны төвийн шийдвэрийн дагуу "Шэньжөү 20" нисэгчтэй сансрын хөлгийг Бээжингийн цагаар 4-р сарын 24-ний 17:17 цагт хөөргөхөөр төлөвлөжээ.