"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын 23-нд Жючуань хиймэл дагуул хөөргөх төвд болов.Уг хурлаар нислэгийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулсан бөгөөд багийн ахлагчаар Чэнь Дүн, гишүүнээр Чэнь Жүнрүй, Ван Же нар ажиллах болно.Судалгааны төвийн шийдвэрийн дагуу "Шэньжөү 20" нисэгчтэй сансрын хөлгийг Бээжингийн цагаар 4-р сарын 24-ний 17:17 цагт хөөргөхөөр төлөвлөжээ.
-Чэнь Дүн өмнө нь "Шэньжөү 11" болон "Шэньжөү 14" нисэгчтэй нислэг үйлдэж байсан туршлагатай бөгөөд хоёр жилийн дараа дахин командлагчаар томилогдож байна.Чэнь Жүнгрүй, Ван Же нар хоёулаа Хятадын гурав дахь ээлжийн сансрын нисгэгчид бөгөөд энэ удаа нь тэдний анхны нислэг болно.Үүнд Чэнь Жүнрүй сонгогдохоосоо өмнө Агаарын цэргийн нисгэгч байсан бол Ван Же сонгогдохоосоо өмнө Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын Сансрын технологийн судалгааны хүрээлэнд инженерээр ажиллаж байсан гэж Хятадын нисэгчтэй сансрын төслийн хэвлэлийн төлөөлөгч,Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн газрын дэд дарга Линь Шичян хурлын үер танилцуулсан байлаа.
Одоогийн байдлаар хөөргөх бэлтгэл ажил тогтвортой явагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хөөргөх үүргийг гүйцэтгэх Чанжэн 2F Яo 20 зөөгч пуужин ч бэлэн болж, хөөргөхөөс өмнөх бүх бэлтгэлээ хангасан байна.
Энэ удаагийн үүрэг нь сансрын станцыг ашиглах, хөгжүүлэх үе шат дахь тав дахь удаагийн нисэгчтэй нислэг бөгөөд Хятадын нисэгчтэй нислэгийн 35 дахь удаагийн нислэг болох юм.Уг даалгаврын гол зорилго нь "Шэньжөү 19" хөлгийн багийн хамт тойрог замд ээлжээ сольж, сансрын станцад 6 сар орчим ажиллаж, сансрын шинжлэх ухаан,хэрэглээний туршилт хийнэ.Сансрын нисгэгчид бүхээгээс гарах үйл ажиллагаа явуулж, сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмж угсрах,бүхээгээс гадуурх ачаа, тоног төхөөрөмжийг суурилуулах ажил болон холбогдох туршилтыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ мөн сансрын шинжлэх ухааны мэдлэг түгээх арга хэмжээ,буяны үйл ажиллагааг зохион байгуулах болно.
Төлөвлөгөөний дагуу, "Шэньжөү 20" нисэгчтэй сансрын хөлөг тойрог замд орсны 6.5 цагийн дараа Тяньхэ үндсэн модультай холболт хийж, сансрын гурван хөлөг, гурван кабинтай сансрын хөлгийн цогцолборыг бий болгоно."Шэньжөү 20" сансрын нисэгчийн багийнхан тойрог замд байх хугацаандаа "Тяньжөү 9" ачааны хөлөг болон "Шэньжөү 21" нисэгчтэй сансрын хөлгийг угтан авч, энэ оны 10-р сарын сүүлээр Дүнфэн талбайд буцаж газардахаар байна.