Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же

Сансрын нисэгч Чэнь Дүн, Чэнь Жүнрүй, Ван Же нар

- Шинэ эриний ачаар бидний хүн нэг бүр мөрөөдөлтэй болж, мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдсэн гэж Өвөр Монголын анхны сансарчин Ван Же 04-р сарын 23-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

23-ны өдрийн 11:00 цагт ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошууны нутагт байрлах Дүнфэн сансрын хот буюу Хятадын Жючюань хиймэл дагуул хөөргөх төвд "Шэньжөү 20" хөлгийн Чэнь Дүн, Чэнь Жүнрүй, Ван Же зэрэг гурвын сансрын нисэгч болон сэтгүүлчдийн уулзалт болов.

Сансрын нисэгч Ван Же бол Өвөр Монгол нутагтай. Энэ мэдээ Өвөр Монголын ард түмний дунд "буцалж" эхэллээ. "Өвөр Монголын Баяннуур хотын Урадын өмнөд хошуунаас Шэньян, дараа нь Бээжин хүртэл, албан журмын боловсролоос их сургууль, докторантур хүртэл, инженерээс сансрын нисэгч хүртэл, алхам бүр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тууштай ажилласан залуу шүү!", "Баяннуурын иргэн Сансарт хөөрлөө"... гэх зэрэг олон ярианууд Өвөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар цацагдан олон нийтийн танил боллоо.

Өвөр Монгол нэгэн цагт "Хамгийн сайн бэлчээрээ сансарт зориулав" гэж нэрлэгдсэн. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Шэньжөү сансрын хөлөг, төрөл бүрийн хиймэл дагуул, Чан-Э буцах онгоц зэрэг тоо томшгүй олон сансрын хөлөг Өвөр Монголоос хөөрч газардсан. Өвөр Монгол орон Хятадын сансрын аж үйлдвэртэй гүнзгий холбоотой. Эдүгээ эндээс сансрын нисэгч гарсан нь Хятадын сансрын салбарыг олон жил тасралтгүй дэмжиж ирсэн Өвөр Монголын ард түмнийг улам омогшуулж эхэллээ.

Өвөр Монгол нутагтай сансрын нисэгч Ван Же

Төрөлх нутгаасаа сансарт "Ажлын аялл"-аа эхлүүллээ. Хэвлэлийн бага хурлаар  "Шэньжөү 20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөх цагийг 04-р сарын 24-ний өдрийн 17 цаг 17 минутад Дүн Фэн сансрын төвөөс хөөргөх бөгөөд Ван Же багийн гишүүнээр сансарт ниснэ гэж мэдээллээ.

Өвөр Монголын уугуул болсны хувьд Ян Ливэйг Өвөр Монголд газардахаас эхлээд өөрөө Өвөр Монголоос сансарт хөөрөх хүртэлх хугацаанд түүнд мөрөөдөлтэй байхын сайхныг мэдэрсэн. Сансрын нислэгийн инженерийн хувьд тоо томшгүй олон зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэрээр нисэх онгоц хийхээс нисэх онгоцонд өөрөө сууж сансраар аялах болсон нь мөрөөдөл нь биелэх боломжтой гэдгийг мэдрүүлсэн.

- 2003 оны 10-р сарын 16-ны өдөр Ян Ливэй миний төрөлх нутаг Өвөр Монголд "Шэньжөү V" сансрын хөлгөөр амжилттай газардаж, Хятад үндэстний сансарт нисэх олон мянган жилийн мөрөөдлийг биелүүлсэн. Энэ үйл явдал миний сэтгэлийг хүндэж, сансрын нисэгчид маш нууцлаг, ариун дагшин гэдгийг мэдрүүлсэн. Тэр цагаас хойш би сансрын тухай мөрөөдөлтэй болсон гэж Ван Же хэвлэлийн бага хурлаар хэллээ.

2003 онд 14 настай Ван Же тухайн үед Баяннуур хотын Урадын өмнөд хошууны дунд сургуульд сурч байхдаа энэ мэдээллийг сонсжээ. "Шэньжөү 5" нислэг нь Хятадын үндэстний сансарт ниссэн анхны сансрын нислэгийн хувьд бүрэн амжилттай болсон. Энэ нь Хятад улсыг хүн ачсан сансрын технологийг эзэмшсэн дэлхийн гурав дахь орон болголоо.

Шэньжөү 20 сансрын нисэгчид болон сэтгүүлчдийн уулзалтын үеэр

Их сургуульд элсүүлэх шалгалтаар Ван Же Шэньянгийн сансар судлалын их сургуулийн нисэх онгоцны үйлдвэрлэлийн инженерийн мэргэжлийг сонгосон. Ван Же их сургуулиа төгсөөд Бээжингийн сансрын нисгэгчдийн их сургуульд механик мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж, шинжлэх ухаан, технологийн оргилд тасралтгүй авирсаар байв. Тэрээр докторын зэрэг хамгаалсны дараа Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн группт ажилд орж, шинэ төрлийн нисэх онгоц бүтээх ажилд бүхнээ зориулжээ.

"Та хэдий чинээ шаргуу ажиллана төдий чинээ их боломж олдоно". 2018 онд Хятад улс сансрын нисэгчдийн гурав дахь ээлжийг сонгон шалгаруулсан. Энэхүү сонгон шалгаруулалтын цар хүрээг анх удаа өргөжүүлж, холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн боловсон хүчин сансрын нисгэгч болох боломжтой болсон. Тухайн үед Хятадын сансар судлалын шинжлэх ухаан технологийн группт ажиллаж байсан Ван Же энэ сонгон шалгаруулалтад онцгойрч, түүний амьдралын замнал Хятадын "сансарт нисэх мөрөөдөл"-тэй улам гүнзгий холбожээ.

Ван Же сансарт нисэх мөрөөдлөө аль болох хурдан биелүүлэхийн тулд анхан шатны онолоос эхлээд мэргэжлийн сансрын судалгаа хүртэл сургалт, шалгалт болгоноо суллаж зүрхэлсэнгүй. Дөрвөн жил гаруй шаргуу бэлтгэл хийсний эцэст тэрээр Шэньжөү 20-ын бүрэлдэхүүнд элссэн байна.

Тухайн жил тарьсан үр эцэст нь цэцэглэж, үр жимсээ өгсөн.

Хятадын сансрын нисгэгчдийн судалгаа, сургалтын төвийн ажилтан Жао Жин хэлэхдээ, Ван Же бол гүндүүгүй, шаргуу эрдэмтэн юм. Нисэх онгоцны үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн тэрээр инженерийн өндөр мэдлэгтэй бөгөөд аливаа зүйлтэй тулгарах үедээ үргэлж судалж суралцаж байдаг. Дизайнераас сансрын нисгэгч рүү шилжих нь үйл ажиллагааны ур чадвартай байхыг шаарддаг. Тэр зөвхөн зарчмуудыг мэддэг байхаас гадна, түүнийг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Энэ үйл явцад Ван Же олон удаа дасгал хийж, эцэст нь түүндээ чадварлаг болсон.

Шинжлэх ухааны судалгааны анхан шатнаас ирсэн сансрын нисгэгч Ван Же "Шэньжөү 20" нисгэгчтэй нислэгийн ажиллагаанд сансрын нислэгийн инженерээр тавцангийн арчилгаа, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ослын үед гарсан гэмтлийг арилгах, жингүйдлийн хамгаалалтын шинэ технологи, хүн-машины хамтын ажиллагаа болон бусад сансрын шинжлэх ухааны туршилтын төслүүдийг хариуцаж байсан.

Хэвлэлийн бага хурал болон сэтгүүлчдийн уулзалтаар Ван Жегийн гэр бүлийнхэн цугларан шууд нэвтрүүлгийг үзэж, Ван Жегийн гайхамшигт мөчийг хамтдаа гэрчлэв. Ван Жегийн эцэг Ван Чинхай:

- Ван Же бол гэр бүлийнхээ дунд хамгийн өндөр боловсрол эзэмшсэн хүн бөгөөд анхны докторант юм. Тэрээр улс орондоо талархал илэрхийлж, Ван Же даалгавраа сайн биелүүлж, удахгүй эх орондоо ялалт байгуулна гэдэгт итгэж байна гэж хэллээ. Ван Жегийн охин дүү нь:

- Бид хоёр бол ихэр төрсөн хоёр. Ах маань үргэлж миний үлгэр дуурайлал байсаар ирсэн гэж хэлж байлаа.

Шэньжөү 20 нисгэгчтэй нислэгийн багийн гишүүд болон сэтгүүлчдийн уулзалт

Шэньжөү 20-ийн хөөргөх цаг нь хоёр баяртай давхацжээ. Энэ нь "Дүнфанхун-1" хиймэл дагуул хөөргөсний 55 жилийн ой, арав дахь "Хятадын сансрын өдөр"-тэй давхцаж байна. Энэхүү онцгой мөч нь энэхүү сансар аялалд шинэ ач холбогдол өгчээ.

1970 оны 04-р сарын 24-нд ӨМӨЗО-ны Эзнээ хошууны нутаг дахь Дүнфэн сансрын хотоос Хятадын анхны хиймэл дагуул "Дүнфанхун-1" хөөргөсөн; 2024 оны 06-р сарын 25-ны өдөр, сарны хайгуулын төслийн "Чан Э - 6" хөлөг онгоц Өвөр Монголын Дөрвөн хошууны нутагт газардаж, анх удаа сарны ар талаас дээж авч буцсан; 2025 оны 04-р сарын 24-нд "Шэньжөү 20" сансрын хөлөг Дүнфэн сансрын хотоос дахин хөөрч, сансарт ниссэн.

Хятадын сансрын аж үйлдвэрийн гайхамшигт хөгжлийн явцад Өвөр Монгол орон нягт холбоотой байсаар ирсэн.

Баруунаас зүүн тийш 2400 километрийн зайтай Өвөр Монголд Шинэ Хятад улсын анхны сансрын хот болох Дүнфэн сансрын хот болон Эзнээ хошуу болон Дөрвөн хошууны сансрын хөлөг газардах газар байрладаг. 60 гаруй жилийн турш хиймэл дагуул, Шэньжөүгийн сансрын хөлөг, сансрын станц байгуулах, сарыг судлах төсөл зэрэг бүтээн байгуулалттай алхаа нэгдэн, Өвөр Монгол эх орныхоо "Сансарт нисэх мөрөөдөл"-д өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, эх орны сансар огторгуйн цаг хугацааны үсрэнгүй хөгжлийн гэрч болсоор иржээ.

Хятадын сансрын хөлгүүдийг хөөргөж, газардуулдаг "эх орон" гэгддэг Өвөр Монгол энэ удаад элгэндээ төрүүлж өсгөсөн хүүхдээ Дүнфэн сансрын хотын хөөргөх талбайгаас цаг үеийн салхины аяар сансарын өргөн уудам орон зайг зорилоо.

- Шэньжөү 20 хөлгийн багийнхан командлагчийн удирдлаган дор газар дээрх шинжлэх ухааны судлаачдын бүрэн дэмжлэгтэйгээр манай "сансрын гэр бүл"-ийг өндөр сэтгэл, нягт уялдаатай, нарийн ажиллагаатай удирдаж, ашиглаж, арчлах болно гэдэгт би итгэж байна! гэж гэр бүлийнхээ хамтын зургийг өвөрлөн сансарт хөөрөхөд бэлэн болсон Ван Же сэтгэл догдлон хэллээ. Тэрээр эх орон, төрсөн нутгийнхаа уул усыг сансраас харахыг хүссэн. Сансарт гарсан сэтгэдлээ гэрэл зургийнхаа ард тэмдэглэн үлдээж, үр хүүхдүүдтэйгээ хамт үзэхийг хүссэн. Тэрээр мөн сансар дахь ажил амьдралын талаарх бүх нандин мэдрэмжээ бичиж үлдээхийг хүссэн байна.

Зохиогч:ЛИ ШЯ, ГАО ХҮЙ, КАН ЛИНА, МӨНХЧУЛУУ, Б.ХУРЦ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:SLG
Мэдээ үзсэн:1112
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7