Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Дүн Фанхун-1”-ийн шинэ эринд цуурайлсан аялгуу

БНХАУ 2025 оны 04-р сарын 24-ний өдрийн 17 цаг 17 минутад Өвөр Монголын Эзнээ хошуунд байрлах Дүн Фэн сансрын хот буюу Жиү Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс ”Чанжэн-2F зөөгч пуужингаар ”Шэньжөү-20” нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө.

   

"Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөж байна

“Шэньжөү-20" сансрын хөлгийн нисэгчийн баг

   БНХАУ 2025 оны 04-р сарын 24-ний өдрийн 17 цаг 17 минутад Өвөр Монголын Эзнээ хошуунд байрлах Дүн Фэн сансрын хот буюу Жиү Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-2F зөөгч пуужингаар "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө. 

   2025 оны 04-р сарын 25-ны өдрийн 01 цаг 17 минутад тойрог замд үүрэг гүйцэтгэж байгаа “Шэньжөү-19" сансрын хөлгийн нисэгчийн баг алс холоос хүрэлцэн ирсэн “Шэньжөү-20" сансрын хөлгийн нисэгчдийг Хятадын сансрын станц халуунаар хүлээн авснаар энэ нь Хятадын сансар судлалын түүхэнд зургаа дахь удаагийн "сансрын уулзалт" болж байгаа юм. Дараа нь сансрын нисэгчийн хоёр баг "гэр бүлийн хамтын зураг"-аа авч, өөрсдийнх нь төлөө санаа болж буй бүх Хятадын ард түмэнд амар мэнд байгаагаа хувалцсан байна. Ийнхүү зургаан сансрын  нисгэгч сансрын станцад тав орчим хоног хамтдаа ажиллан, хүлээсэн үүрэг даалгавруудыг биелүүлэх болно.

   ”Шэньжөү20” сансрын хөлгийн гишүүнээр ажилласан ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же:

   - “Сансар огторгуйд хагас жилийн хугацаатай ажиллаж амьдарсан та  нар маань бие сэтгэлээ зүдрээсэн, сансрын гэрийг сайхан авч явж байгаад баяр хүргэж байна. Ирэх хэдэн хоногоор ажлаа сайхан хүлээн авч, сансрын ажил амьдралдаа түргэн зохицож, үргэлжлэн хүчин зүтгэл гаргаж ажиллахад бэлэн байна.

   Хэдэн арван жилийн турш сансрын нисэгчид маань ингэж буухиа дамжуулан ажилласаар Хятадын сансрын салбар хурдтай хөгжин, дэлхийн хэмжээнд өндөр төвшинд хүрч, шинэ амжилт тогтоосоор байгаа юм.

Дүн Фанхун хиймэл дагуулыг  хөөргөсөн газар

Хятадын анхны хиймэл дагуул хөргөөсөн талбай

     2025 оны 04-р сарын 24-ний өдөр бол Хятадын арав дахь сансрын өдөр бөгөөд Хятадын анхны хиймэл дагуул "Дүн Фанхун-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой тохиож байна. Дүн Фанхун-1 хиймэл дагуулыг ӨМӨЗО-ны Эзнээ хошуун дахь Дүн Фэн дагуул хөөргөх төвөөс хөөргөж байсан билээ.

    Одоогоос 55 жилийн өмнөх ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дүнфэн сансрын хот буюу Жиү Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс "Дүн Фанхун-1"-ийг амжилттай хөөргөсөн нь Хятадын ард түмний сансар судлалын үйлсийн эхлэл болсон. 55 жилийн дараа буюу 04-р сарын 24-ний өдөр "Шэньжөү-20" сансрын хөлгийг мөн Дүнфэн сансрын хотоос хөөргөсөн зэрэг үйл явдлууд нь Өвөр Монголын Өөртөө Засах Оронд өрнөж байгаа бөгөөд энэхүү тал нутагтай нягт холбогдож байгаа юм.

  55 жилийн өмнө Хятадын сансрын салбар "Дүн Фанхун-1"-ийг амжилттай хөөргөж, Хятадын сансар судлалын үйлсийг эхлүүлснээр Хятадын сансрын станцын Тяньгүн 400 км тойрог замд тогтвортой ажилласан. Чан-Э саран бөмбөрцгийг хайн шинжилж, 800 мянган км зайтай аялж саран дээрээс хөрс авсан зэрэг Хятадын ард түмнийг догдлуулсан гайхшруулсан эдгээр үйл явдлуудад Өвөр Монголын тал нутаг оролцсон түүхтэй юм.

   Алшаагийн говь нутаг буюу “Хамгийн сайхан нутаг бэлчээр маань эх орныхоо сансар судлалын үйлсэд зориулсан” хэмээсэн түүхэн сайхан уламжлалтай. “Шэньжөү-20” сансрын хөлгийг хөөргөх төвийн ахуй талбайд байгаа үзэгч Саранчимэг:

    - 1958 онд би хоёр настай байсан, аав ээжийн ярихаар Бор-Уул багаас нүүж явахдаа маш дургүй байсан, шинэ нүүж ирсэн нутаг ус нь Бор-Уулын тал шиг бэлчээр сайтай биш байжээ. Гэвч хамгийн сайн сайхан нутаг бэлчээр маань эх орныхоо сансрын үйлсэд зориулан үлдээсэн гэж бодохоор сэтгэл маш хангалуун байдаг. Энд Дүн Фэн сансрын хот буюу Жиү Чюаний дагуул хөөргөх төв байгуулагдсан. Сансрын хөлгийг энэ нутгаас хөөргөх болгонд бид бүгдээрээ маш омогшин баярладаг. 67 жилийн дараа эндээс “Шэньжөү-20” сансрын хөлгийг хөөргөснийг үзээд өөрийн эрхгүй догдолж байна. Өвөр монгол хэмээх энэ сайхан нутаг маань Хятадын сансрын аж үйлсийн хөгжил дэвшлийн чухал хөдөлгөгч хүч болж байгаа юм.

   “Шэньжөү-20” сансрын хөлөг Хятадын сансрын станцын Тяньгүнтай залгасны дараа 04-р сарын 25-ны өдөр Дүнфэнгийн газардах талбайд системчилсэн сургалт хйиж, 04-р сарын 29-ний өдөр “Шэньжөү-19” нислэгийн багийн буцаж ирэх  бэлтгэл ажлыг хийсэн байна.

“Шэньжөү-20 ” сансрын нисэгчийн баг хөөргөгч талбай руу зорьж байна

Дүн Фэн сансрын хотын Фэй Тян талбай

04-р сарын 27-ны өдөр Эзнээгийн Дүн Фэн газардах талбайд “Шэньжөү 19” нисэгчтэй сансрын хөлгийг хайн авах ажлын хурал хийв

 Чан-Э 6  2024 оны 06 сарын 25-ны өдөр Дөрвөд хошууны малчин Төмөрбаатарын хадлан дээр газарджээ. 06-р сарын 26-ны өдөр Төмөрбаатар Чан-Э 6 буцаж ирэх самбар дээр хадаг уяж, эх орны сансрын салбарт гүн ерөөл зөгнөлөө дэвшүүлэв

                   Дүн Фэн сансрын газардах талбайн бэлтгэл ажил хийж байна

    Дагуул од, Шэньжөү нислэгийн хөлөг, сарны хайн шинжилгээний төхөөрөмж зэрэг сансрын төхөөрөмжийн газардах газар болсны хувьд Өвөр Монгол орон маань энэхүү онцын бөгөөд эрхэм нандин яруу алдарт үүрэг хариуцлагыг бүх сэтгэлээ гарган гүйцэтгэж байгаа юм. Өргөн уудам Өвөр Монголын тал нутаг маань Хятадын анхны хиймэл дагуул, анхны нисэгчтэй сансрын хөлөг, дахин ашиглаж болох технологийн туршилтын хиймэл дагуул зэрэг Хятадын сансрын түүхэнд чухал чухал “анх удаа”-г бий болгосон гэрч болох нь дамжиггүй.

  Ийнхүү Өвөр Монгол нь Хятадын сансар судлалын салбартай гүн гүнзгий холбоотой бөгөөд "Хамгийн сайн бэлчээр нутгаа сансар судлалд зориулсан" сайхан түүхтэй. Өвөр Монголд зөвхөн БНХАУ-ын анхны сансрын хот болох Дүн Фэн сансрын хот байх төдийгүй, сансрын хөлөг газардах хоёр том талбай болох Эзнээ Дүн Фэн газардах талбай ба Дөрвөд хошууны газардах талбай бий. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Өвөр Монголд нутагт маань сансрын хөлөг хөөрч, газардсан. Үүнд 1970 онд Дүн Фэн сансрын хотод "Дүнфанхун-1" хиймэл дагуулыг хөөргөж, 2024 онд “Чан-Э-6” буцах хөлөг Дөрвөд хошууны газардах талбайд газардсан байдаг. 2025 оны 04-р сарын 24-ний өдөр "Шэньжөү 20" нисэгчтэй сансрын хөлөг Дүнфэн сансрын хотоос сансарт хөөргөсөн нь Өвөр Монгол орон Хятадын сансар судлалын салбарын олон чухал цаг мөчүүдийн гэрч болсон гэсэн үг юм.

2024 оны намрын улиралд Улаанцав хотын ШанДэ шяньд судлаачид сансарт сорьж ургуулах төмс сонгож байна

Зургийг: ВАН ЖҮНЬШЯ

2014 оны 11-р сарын 01-ний өдөр. Саран хайгч III ээлжийн нислэгийн туршилтын аппарат Дөрвөд хошууны Амгалан тал нутагт буцаж ирэв

             Өвөр Монголын музейд Хятадын сансрын холбоотой үзмэрүүд маш олон байдаг.

                  Өвөр Монголын Эзнээ хошууны намын засгийн газрын хуучин буурь—Бор-Уул

    20 гаруй жилийн турш Хятадын сансрын хөгжлийн ул мөрийг мөрдөж, цэрэг цагдаагаас сансрын ажилтнууд, малчин хүртэл сурвалжилж явсан. Өөрийн нутагт  6 шэньжөү нисэх хөлөг газардаж, түүнийг даган өөрийн эрхгүй сэтгэл догдолж байсан иргэд гээд л. Өвөр Монголын өрцөнд өрнөсөн олон сайхан үйл явдлууд сэтгэлийг баясгаж, хүн төрөлхтний сансрын үйлсэд асар их хувь нэмэр оруулж байгаа юм.

   Өдгөө Шэньжөү сансрын хөлөг Өвөр Монголчуудын дэргэд хүрч ирсэн. Баяннуур хотын Урадын өмнөд хошуунд нутагтай Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же, гэр бүлийнхээ зургийг авч,  “Хятадын сансрын өдөр” 10 дахь удаад тохиолоор сансрын багынхантайгаа ниссэн байна. 04-р сарын 27-нд хоёр сансрын нислэгийн баг ажлаа хүлээлгэн өгч, “Шэнжөү 19” нислэгийн баг нь сансрын станцын түлхүүрийг “Шэнжөү-20” нислэгийн багт гардуулсан. Ингээд 04-р сарын 29-ний өдөр “Шэнжөү 19” нислэгийн баг Эзнээгийн ДүнФэн газардах талбайд газардах болно.

  1970 онд Хятадын анхны хиймэл дагуулыг хөөргөснөөр өдгөө энд 2024 онд дахин ашиглах боломжтой хиймэл дагуулыг хөөргөж, дахин боловсруулжээ. 2025 оны 04-р сард мөн энд Хятад улс нисэгчтэй саран дээр гарахыг судлан бүтээх бүх төрлийн ажлын ахицыг зарласөн төдийгүй ЧанЖэн-10 зөөгч пуужин, Мэнжөү нисэгчтэй сансрын хөлөг, нисэгчтэй саран бөмбөрцгийн зэрэг ажлгуудыг өдгөө эмх цэгцтэй үе шаттайгаар туршин өрнөж байгааг мэдэгдсэн байна.

   04-р сарын 24-ний өдөр. Хятадын Үндэсний Сансрын Товчооноос олон улсын хамтын нийгэмлэгт хандаж “Тяньвэнь 3 ангаргаас үлгэр авч буцаж ирэх олон улсын хамтын ажиллагааны боломжийн тухай мэдэгдэл”-ийг зарлаж, Тяньвэнь 3 датчикийн 20 кг эх баялгийг нээлттэй болгох бөгөөд  олон улсын хамт галт одны салбарт хайн шинжилгээ өрнүүлэхийг зарласан байна.

   Ван Же "Шэньжөү-20" нисэгчтэй нислэгийн инженерээр ажиллах бөгөөд сансрын станцын арчилгаа, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, яаралтай тусламжийн алдааг олж засварлахаас гадна, жингүйдлийн хамгаалалтын шинэ технологи, машин механикийн ажил болон сансрын шинжлэх ухааны бусад туршилтуудыг хариуцна.

Аав ээж, ахан дүүсийн хайр халамж, эх орон нутаг усны хүчтэй дэмжлэг нь Ван Жед сансарт нисэх хүсэл мөрөөдлийг хайрласан юм. Тэрээр:

  - Хүн хүсэл мөрөөдөлтэй байвал хэзээ нэг өдөр мөрөөдөл нь биелэх болно. Хувь хүний хүсэл мөрөөдөл нь улс орны хөгжил дэвшилтэй золгож байгаа нь онцын эрч хүчтэй бөгөөд үүний төлөө бүх сэтгэл зүрх оюун ухаанаа зориулахад баяр жаргалтай.

                                       ДүнФанхун хиймэл дагуул хөөргөх удирдлагын талбай

                                                             Дүнфэн хурлын танхим

                          ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Дүн Фэн сансрын хотод суугаа хэрэг эрхлэх газар

   Ийнхүү Хятадын сансрын нисэгчид маань хүн төрөлхтний сайн сайхан мөрөөдлийг дайж, сансар огторгуйн олон олон гайхамшигт хуудсыг бичиглэсээр байгаа бөгөөд хүн төрөлхтний танин мэдэхүйг улам өргөжүүлэн тэлсээр байна. Хятадын сансрын аж үйлсэд хад чулуу шиг бат бэх суурь ханган бүрдүүлэхэд Өвөр Монгол хэмээх энэ  сайхан нутгийн хүмүүс үүрд бэлэн байгаа нь гарцаагүй юм.

Зохиогч: ЛиШя, ГаоХүй, КанЛина, Мөхчулуу, ХаньХуншя
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:139
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7