
Хятадын 2025 оны үр тарианы үйлдвэрлэл 714.9 тэрбум кг-мд хүрч, өмнөх оныхоос 83.75 тэрбум кг илүү байж, 1.2 хувиар нэмэгдэн шинэ дээд амжилт тогтоосон байна.
Хятад улсын үр тариа тариалалтын талбай 2024 онтой харьцуулахад 90 мянган гагаар нэмэгдэж, нэгж талбайгаас авах үр тарианы ургац 65.7 кг/га нэмэгдэн, 2024 онтой харьцуулахад 1.1 хувиар өсөв.
Үр тарианы тариалалтын талбай бага зэрэг нэмэгдэв. Нэгж талбайгаас авах ургацын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн нь энэ жилийн үр тарианы үйлдвэрлэлийн гол онцлог юм.
Хятад улсын үр тарианы үйлдвэрлэлийн уян хатан байдал ч мөн бэхжиж, энэ жил хүнд гамшиг тохиолдсон ч элбэг ургац хураалт авсан байна.









































































