Өвөр Монголын Өдрийн Сониноос зохион байгуулж байгаа “Үзэсгэлэнт Гүйжөү нутгаар” - Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян өнөөдөр буюу 6-р сар 4-нд Хөххотод эхэллээ.

Хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд хоёр орны сэтгүүлчид 6-р сар 5-наас 12-ны өдрүүдэд Хятадын Гүйжөү мужийн хөдөө тосгоноор явж, Гүйжөү нутгийн ядуурлаас ангижруулсан үлгэр жишээ үйл явдал болон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлсэн үр дүнтэй танилцан, сурвалжлан мэдээлэх болно. Тус сурвалжилгын тухай Солонго сэтгүүл, Солонго сайт, Солонго сонин, Seven studio, Монгол Улсын “Өнөөдөр” сонин , TV9, Малчин TV,Bolod.mn, Mand.mn зэрэг хэвлэлийн хэрэгслүүд хамтран мэдээлэх болно.


































































