
Үдээс өмнө сэтгүүлчдийн баг Гуань Шаньхү дүүрэгт зочилж, орон нутгийн онцлогтой аж үйлдвэр, экологи,соёл, аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлж буй үйл явцтай танилцлаа.

Сэтгүүлчид цайны өлгий нутгийн Цэнь Чюэ цайны тариалангийн газарт хүрэлцэн очиж, цайны аж ахуйн хөгжлийн байдалтай танилцан, тус муж орон нутгийн онцлогтой хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлж буй талаар сурвалжилж мэдээллээ. Дараа нь сэтгүүлчдийн баг Шяоланьшань уулны дижитал соёлын аж үйлдвэрийн экологийн тосгонд очиж, тосгоны дэд бүтцийн төлөвлөлт, аж үйлдвэрийн төлөвлөлт, дижитал соёл, бүтээлч үйлдвэрлэл, хөдөө тосгоны иргэдийн амьдрах орчныг сайжруулж буй тухай мэдээллээ.

Сэтгүүлдийн баг мөн завинд сууж Байхуахү нуураар аялж , Гуаньшаньхүү дүүргийн хөдөө тосгоны өнгө үзэмжийг хэрхэн сайжруулж, шинэчилсэн тухай өөрийн биеэр мэдэрлээ. дараа нь сэтгүүлчид Аюнь Дүөцан гэдэг дудалдааны дүүрэгтэй танилцан, тус нутгийнхан өвөрмөц соёл, аялал жуулчлал, бизнесийг хэрхэн уялдуулан хөгжүүлж байгаа, хотын иргэд чөлөөт цагаа хэрхэн шинэлэг байдлаар өнгөрөөж буйг биечлэн сонирхлоо.

Үдээс хойш сэтгүүлдийн баг Гүйжөү мужийн геологийн музейг үзэж сонирхов. сэтгүүлчид төрөл бүрийн ашигт малтмалын өвөрмөц сорьцуудыг нягтлан ажиглаж, Гүйжөүгийн эртний биологийн түүх болон шинжлэх ухааны бусад сэдвүүдийн талаархи хөтөчийн тайлбарыг анхааралтай сонсож, Гүйжөүгийн геологийн өвөрмөц нөөцөөр тэжээгдсэн байгалийн нөөцийн талаар илүү гүнзгий ойлголттой болов. Гүйжөү нутгийн гайхамшигт байгаль, соёлын хосгүй ховор нандин өвийг жинхэнэ утгаар нь мэдэрч, сурвалжилгын аянаа үргэлжилсээр байна.







































































