Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон Улсын Монгол Эмнэлгийн захирал н.Насандалайгаар ахлуулсан эмчилгээний баг 06-р сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод айлчилж, Монгол Улсын Үндэсний Анагаах Ухааны Их Сургуулийн Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэгтэй  хамтран Монгол уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааг хамтран зохион байгуулж, нээлтийн арга хэмжээний үеэр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн захирал н.Насандалай, дэд захирал Г.Хасбулаг, Монголын Үндэсний Анагаах Ухааны Их сургуулийн эмнэлэг хөгжлийн дарга Б.Дашлхүмбэ, МАУТЭ-ийн захирал Т.Алимаа, МАУТЭ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Э.Энхсүрэн болон бүх эмчилгээний тасгийн холбогдох ажилтнууд хамтдаа тус арга хэмжээнд оролцов.

Ёслолын үеэр Олон Улсын Монгол Эмнэлгийн захирал н.Насандалай:

- Монгол Улсын талаас үзүүлж буй урт хугацааны дэмжлэгт талархал илэрхийлж, Олон Улсын Монгол Эмнэлгийн хөгжлийн тухай танилцуулав. Тэрээр Олон улсын монгол эмнэлэг нь Монгол уламжлалт анагаах ухааны өвөрмөц оношилгоо, эмчилгээний арга барилд тулгуурлан, эмнэлэг байгуулагдсанаас хойш монгол уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүдийг Монгол Улсын 11 аймаг, хотод томилж, 25 удаагийн үнэ төлбөргүй зөвлөгөөг зохион байгуулж, 40000 өвчтөнд ашиг тусаа өгч, Монгол Улсын ард түмний итгэлийг олсон. Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй дөрвөн жил дараалан “Хятад-Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүийг сургах курс”, “Хятад-Монголын монгол анагаах ухааны тохиромжтой нөхөн сэргээх технологийн сургалт” зэрэг 12 сургалтыг хамтран зохион байгуулж, нийт 800 гаруй монгол эмнэлгийн ажилтан сургалтад хамрагдсан гэж танилцууллаа.

2024 оны 04-р сард Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёр талын хамтын ажиллагаа улам бүр эрчимжиж байна. Манай эмнэлгийн гурван мэргэжилтэн Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуульд докторын удирдагчаар, нэг мэргэжилтэн зочин профессороор томилогдсон. Одоогоор бид дөрвөн докторантыг хамтран сургаж, олон улсын судалгааны хоёр төсөл хэрэгжүүлэн, таван удаагийн эрдэм шинжилгээний солилцооны арга хэмжээ зохион байгуулж байна.

Шинээр байгуулсан “Монгол уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны төв” нь хоёр талын одоогийн хамтын ажиллагаанд суурилсан цоо шинэ шинэчлэл юм. Ирээдүйд хоёр тал монгол уламжлалт анагаах ухааны зүрх судасны болон тархины судасны өвчнийг эмчлэх, уламжлалт ясны сийрэгжилт, монгол анагаах ухааны таван засалын эмчилгээ гэсэн гурван үндсэн чиглэлээр технологийг сурталчлах, клиник хамтын ажиллагааг явуулахад анхаарлаа хандуулах болно. Анагаах ухааны технологи солилцох тогтмол платформ байгуулж, уламжлалт анагаах ухааны клиникийн туршлага, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, шинжлэх ухааны судалгааны инновацын ололт амжилтуудаа хуваалцаж, цогц хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ гэж хэлэв.

МАУТЭ-ийн захирал Т.Алимаа:

- Захирал Насандалай болон төлөөлөгчдийн багийг халуун дотноор угтаж байгаагаа илэрхийлж, хоёр талын технологийн инновац, мэргэжилтэн бэлтгэн сургах чиглэлээр солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломж олгох болно гэдэгт итгэн найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр тус эмнэлэг 2014 онд байгуулагдсан бөгөөд 2021 онд албан ёсоор Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн харъяа Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэг болсон гэдгийг онцоллоо.

Монголын Үндэсний Анагаах Ухааны Их сургуулийн эмнэлэг хөгжлийн дарга Б.Дашлхүмбэ хэлсэн үгэндээ:

- 2026 оны 01-р сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уламжлалт анагаах ухааны мэдлэг, соёлын өвийг судлах, хадгалах, түүний ололт амжилтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлах ажлыг багтаасан Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан тухай дурджээ. Монгол Улсын Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд суурилсан "Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г боловсруулан хэрэгжүүлсэн. Тэрээр хоёр тал чин сэтгэлээсээ хамтран ажиллаж, монгол уламжлалт анагаах ухааны нөөц баялгийг ухаж, монгол уламжлалт анагаах ухааны хөгжил цэцэглэлтийг хамтдаа дэмжиж, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөх ёстой гэж илэрхийллээ.

Нээлтийн ёслолын дараа хоёр талын оролцогчид салбарын хөгжил, технологийн солилцоо, мэргэжилтнүүдийн хамтарсан сургалт, хамтарсан судалгааны төслүүд зэрэг сэдвээр гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.

Монгол уламжлалт анагаах ухаан бол Хятад, Монгол хоёр улсын уламжлалт анагаах ухааны хамтын үнэт эрдэнэс бөгөөд хоёр орны ард түмнийг холбосон чухал гүүр болох юм. Энэхүү Монгол уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны төвийг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагаа шинэ үе шатанд орсныг харуулж байна. Ирээдүйд Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг үүнийг шинэ эхлэл болгон хамтын ажиллагааны цар хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, нөөц баялаг, технологи, мэргэжилтэн зэрэг давуу талаа бүрэн ашиглаж, Монголын Үндэсний Анагаах Ухааны Их Сургууль, Монголын Анагаах Ухааны Төвийн Эмнэлэгтэй хамтран ажиллаж, бие биенийхээ давуу талыг нөхөж, Хятад, Монголын сайн хөршийн найрамдалд илүү их хүчээ нэмж, Монгол уламжлалт анагаах ухааны соёлыг шинэ эрч хүчээр цэцэглүүлэх болно.

Зохиогч:Нийтлэлийг Чан Хэ Т.Шинэцэцэг Хань Хуншя Өнөр Тэргүүн, Зургийг Сүрлэг
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:706
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7