Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Зуны улиралд хэр их ус уух ёстой вэ

ЗУНЫ УЛИРАЛД ХЭР ИХ УС УУХ ЁСТОЙ ВЭ

 - Жан Лан/Хятадын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн судлаач

Цаг агаар, улирлын шинж бол усны хэрэгцээг тодорхойлох чухал хүчин зүйл юм. Зуны халуунд хөлөрч хөлс их гарах тул зундаа шингэн зүйл аль болох их уух хэрэгтэй. Гэхдээ хэдий их ус уух нь хүний биеийн хорыг төдий их гадагшлуулах уу?  Мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд анхаарал хандуулна уу?

Өдөрт 4 литр ус уух нь биеийн хорыг гадагшлуулах уу?

Өдөрт 4 литр ус уух нь биеийн хорыг гадагшлуулдаг гэж зарим хүн хэлдэг. Өдөрт 4 литр ус уух нь биеийн хорыг гадагшлуулна гэдэг үг бол хэрэг дээрээ буруу ойлголт юм. Хүний бие голчлон элэг, бөөр зэрэг дотор эрхтнээр шинэ хуучны солилцоо хийдэг тул хэдий их ус уух нь төдий их хор гадагшлуулахгүй. Харин богино хугацаанд хэт их ус уух нь электролитийн тэнцвэргүй байдалд хүргэж, хүнд тохиолдолд гипонатриеми үүсгэдэг.

Үүнээс гадна, ихэнх чихэрлэг ундаа нь элсэн чихэр ихтэй байдаг бөгөөд удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэх нь  таргалах болон шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг тулд өдөр тутмын ундны усны гол эх үүсвэр болгон хэрэглэхгүй бол сайн.

Өнжсөн усыг ууж болох уу?

Өнжсөн усыг ууж болох эсэх нь ус өнжсөнд байх биш, харин ус хадгалсан нөхцөл болон тавьсан цаг хугацаанд буй. Буцалгасан усыг цэвэр, битүүмжилсэн орчин нөхцөлд байлгасан бол өнжсөн ч хамаагүй ууж болно. Гэхдээ урт хугацаанд нээлттэй байлгасан буюу сав нь бохир, сонин үнэр гарах, усны хүнд жинтэй бодис илэрвэл уухгүй байхыг санаарай.

Усыг дахин дахин буцалгах нь усны зөв бүтцийг эвддэг тул та бүхэн нэг л удаа буцалгаж ууж хэвшээрэй. 

Өдөрт хэр хэмжээний ус уух хэрэгтэй вэ?

Бид өдөр бүр амьсгал, хөлс, шингэн, өтгөнөөрөө усыг гадагшлуулдаг. Бүтэц, үйл ажиллагааны хэвийн байдлаа хадгалахын тулд гадагшлуулж байгаа шингэнээсээ багагүй шингэнийг нөхөж авах шаардлагатай. Ялангуяа, зуны улиралд бага хэмжээгээр байнга ус ууж байх ёстой болохоос биш харин цангах болгондоо усыг их хэмжээгээр уухгүй байхыг анхааруулж байна.

Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хөлөрдөг хүмүүс стандарт хэмжээнээс илүү ус уух хэрэгтэй. Гэхдээ энэ нь тухайн хүн дасгал хөдөлгөөний үеэр хэр хөлрөхөөс шууд шалтгаална.

Хэт халуун буюу хэт хүйтэн ус нь ходоод гэдсэнд халтай тул бүлээн ус уух, хөлрөх, удаан хугацаагаар гадаа ажиллах, эсвэл дасгал хийсний дараа электролитийн нөөцийг нөхөх нь зүйтэй. Гэсэн хэдий ч бага зэрэг давсалсан усыг удаан хугацаагаар эсвэл хэт их уухад тохиромжгүй. Цусны даралт ихсэх, бөөрний өвчтэй, эсвэл бусад өвчтэй хүмүүс онцгой болгоомжтой байх хэрэгтэй.

Найруулагч:Б.САРУУЛ
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:805
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7