Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Таныг улам зоригтой болгох сэтгэлийн хатын тухай 12 баримт

Энэхүү 12 баримтыг хүний сэтгэлийн хат, өөрөө өөрийгөө хянах хяналтыг олон жил судалсан алдарт сэтгэл зүйч Рой Баумайстрийн дүгнэлтээс түүвэрлэн хүргэж байна.

1. Шийдвэр гаргах шаардлагатай байгаа бол “эго дуусах”-аас өмнө буюу болж өгвөл өглөө эрт шийдвэрээ гаргаарай

Би, эсвэл эго нь оюун санааны хүч чадлын дамжуулалттай холбоотой гэж үзсэн байна. Туршилтаас харахад, өөрөө өөрийгөө хянах сэтгэл зүйн эрч хүчинд эцэс төгсгөл гэж бий. Өдрийн турш таны хүч чадлын эх үүсвэр дундарсаар байдаг.

2. Зөв шийдвэр гаргахын тулд таны тархинд глюкоз шаардлагатай

Хичнээн ухаантай ч бай хэрвээ та хэтэрхий их ядарсан эсвэл цусан дахь глюкоз хэтэрхий их буусан байвал та ямар ч зөв шийдвэр гаргаж чадахгүй. Тийм учраас агуу удирдагчид өдрийн 16:00 цагт, эсвэл оройн хоолноос өмнө чухал шийдвэр гаргадаггүй байна.

3. Шийдвэр гаргах хүч бол эцэс төгсгөлтэй, үргэлжилсэн хэд хэдэн чухал шийдвэр гаргах тохиолдолд таны хүч тэр дороо шавхагдана

Тийм учраас дэлгүүр хэссэний дараа их ядардаг учиртай. Дэлгүүрээр явж “хэд хэдэн шийдвэр” гаргасан худалдан авагч нар математикийн тестийг маш муу бөглөж байсан нь туршилтаар батлагджээ.

4. Сэтгэл зүйн хувьд хичнээн их уймарсан байна төдий чинээ таны шийдвэр буруу байна

Буулт хийх – хүний зүгээс гарах маш хүнд ур чадварын нэг. Тийм учраас хүч чадал дууссан байхад нэг зүйлд амархан буулт хийдэг.

Жишээ нь, хүнд ажлын өдөр дуусч таны эрч хүч, сэтгэлийн тэнхээ шавхагдсан байхад та очих ёстой байсан спорт заалны оронд шар айраг шимэхээр баарны зүг явах болно.

5. Өдөр тутмын дадал болсон аливаа үйлдэл таныг стрессээс хамгаалж эрч хүчтэй байхад тань тусална

Баумейстер болон түүний хамтрагч нар нэгэн зүйлийг олж тогтоожээ. Өдөр тутмын амьдрал болон ажил төрөлдөө өдөр тутмын зуршил болсон дадалтай байдаг хүмүүс аливаад бага стресстэж, илүү их амжилтанд хүрч байжээ. Тэд өмнө нь тулгарч буй асуудлыг дайран өнгөрөх бус асуудлаас зайлсхийхэд илүү хүчээ зарцуулдаг байна. Тэд төслөө дуусгахын тулд илүү цаг зарцуулдаг. Жишээ нь, машинаа эвдрэхээс өмнө засварын газар хугацаанд нь оношлогоонд оруулж засвар үйлчилгээг нь хийлгэдэг байна.

6. Сэтгэлийн хаттай баймаар байна уу? Тэгвэл бүтэн нойртой бай

Дутуу нойртой байх нь архинаас дутуугүй хор уршиг учруулдгийг эрдэмтэд тогтоосон. Дутуу нойртой байснаар тархины үйл ажиллагаа эрс мууддаг ажээ.

7. Хайхрамжгүй байдал зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг талтай

Аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэхээр хэт их анхаарал хандуулах нь таны хүчийг бардаг учраас хайхрамжгүй байдлаа бас ашиглаж сурах хэрэгтэй. Нэг асуудлыг удаан шийдвэрлэж чадахгүй байгаа бол түр хойш тавьж өөр асуудал руу шилжиж болно.

8. Хэнтэй найзална, та тийм л байна

Хүн бие биедээ халдвартай гэдгийг сэтгэл зүйчид нотолсон. Хэрвээ таны сайн найз таргалаад байгаа бол таны таргалах магадлал 57 хувьтай. Таны нэгэн дотны хүн тамхи татахаа больсон бол таны муу зуршлаасаа салах магадлал 34 хувиар нэмэгдэнэ.

9. Заримдаа өөрийнхөө санааг бусдаар гүйцэлдүүлэхэд илүү оновчтой

Хэрвээ та найдвартай хүмүүстэй, дотно харилцаатай бол тэдэнтэй өөрийнхөө санааг хуваалцаарай, хариуд нь та дэмжлэг авахаас гадна өгөөмөр, найдвартай хүмүүс таны санааг биелэхэд туслах болно.

10. Заримдаа аливаад бууж өгч “тийм ээ, буруу сонголт байжээ” гэж хэлж сурах хэрэгтэй

Заримдаа өөрийнхөө хүслээр бууж өгч сурах хэрэгтэй, ингэснээр та өөрийгөө шинэ зүйлд бэлдэхэд дэмжлэг болж ямар нэгэн хайрцганд хашигдахад хүргэхгүй.

11. Хэрвээ та хэн нэгэнд амлалт өгсөн бол шийдвэр гаргахад хамаагүй хялбар байх болно

Заавал яг одоо шийдвэр гаргах тийм асуудал байна уу? Таны өмнөөс үүнийг хийх хүн хажууд тань байна уу?

Баумейстерийн тайлбарласнаар: “Өөрийгөө өглөө болгон дасгал сургууль хийлгэхийн тулд өөртөө шийдвэр гаргах шаардлага байна уу? Ухаантай хүмүүс өглөөний дасгал сургуулилтаа цуг хийхээр найз нөхөдтэйгөө тохирсон байдаг”.

12. “Сул дорой” байхад та бэлэн бол зөв шийдвэр гаргахад хамаагүй амар байх болно

Амьдралаа урьдчилан төлөвлөсөн хүмүүс өөрөө өөрийгөө илүү хянаж чаддаг бөгөөд сэтгэлийн тэнхээгээ элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулдаггүй. Тэд эцэс төгсгөлгүй уулзалт товлохгүй. Олон нийт бужигнасан хүлээн авалт дээр очихгүй, онцын биш асуудлыг шийдвэрлэхийн тулд хүч их зарцуулахгүй. Өдөр тутмын жижиг сажиг зүйлд анхаарал хандуулахгүйгээр онц чухал асуудлыг л шийдвэрлэхэд эрч хүчээ зарцуулах болно.

Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд “Өөрөө өөртөө хэзээ итгэж болохгүйг мэдэж байгаа хүн л бусдаас илүү зөв шийдвэр гаргаж чадна” гэдэг үг байдгийг бүү мартаарай.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:xopom
Мэдээ үзсэн:728
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7