Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

У.Цэцэгсүрэн: - Мартагдашгүй, үнэ цэнтэй томилолт байлаа

У.Цэцэгсүрэн: - Мартагдашгүй, үнэ цэнтэй томилолт байлаа

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших, “Уулсын хаант улс” гэгддэг Гүйжөү мужаар аялж, үсрэнгүй хөгжил дэвшил, соёлын арвин өвтэй нь танилцах боломж олгосон Өвөр Монголын Өдрийн сонины хамт олонд юуны түрүүнд талархсанаа илэрхийлье. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Үзэсгэлэнт Гүйжөү нутгаар” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян нь мэргэжлийн болоод хувь хүний хувьд мартагдашгүй, үнэ цэнтэй томилолт байлаа.

Энэхүү томилолтын хамгийн гол ололт нь Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах, хоршооллыг дэмжих бодлого бодит амьдралд хэрхэн биеллээ олж, иргэдийн амьжиргааг өөрчилснийг сурвалжилсан явдал байв. Тухайлбал, далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрт орших цайны тариалангууд, тэр дундаа экологийн тэнцвэрийг хадгалж, олон улсын зах зээлд брэндээ гаргаж чадсан “Шэньчюэ”, гар аргаар цай боловсруулах уламжлалыг пивоны инновацтай хослуулсан “Яньшүн байшюэ”, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, мянга мянган өрхийг ядуурлаас гаргасан “Хуан Хун Ин” зэрэг үйлдвэрийн бүтээлч туршлага, хоршооллын систем гүн сэтгэгдэл үлдээлээ. Мөн Гүйжөү муж бол соёл, түүхийн хувьд ч баялаг өвтэй нутаг аж. Мяо үндэстний өвөрмөц соёл, уламжлалт амьдралтай танилцаж, тэдний өвөрмөц ахуйг нүдээр үзэж, үзгээр тэмдэглэнэ гэдэг сэтгүүлч хүний хувьд ховор завшаан байлаа.

Үүнээс гадна Хятадын нэрийн хуудас гэгддэг Маотай архины эх нутгаар зочилж, нутгийн иргэдийн тутарга тариалалтыг дэмжих замаар бүс нутгийн эдийн засгийг бүхэлд нь шинэ шатанд гаргасан энэхүү жишиг нь ядуурлыг бууруулах бодлогын маш том хөдөлгүүр, бодит үр дүн болохыг мэдлээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:377
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7