
БНХАУ-ын Гүйян хотруу Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, зураглаач нартай аялал жуулчлалын бүс нутгуудтай танилцах боломж олдсон нь миний хувьд мэдээллийн салбарын хүний хувьд ихээхэн сонирхолтой бөгөөд өгөөжтэй аялал байлаа. Анхны сэтгэгдэл бол хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил байв. Нөгөө талаас уламжлалт соёл, түүхэн өвөө орчин үеийн хөгжилтэйгээ хослуулан хадгалж чадсан нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Эртний архитектурын хэв маяг бүхий барилга байгууламжууд, үндэсний өнгө төрх шингэсэн соёлын төвүүд нь Хятадын олон мянган жилийн түүхийг өнөө цагтай холбон харуулж байлаа.
Байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого нь нутгийн иргэдийн амьжиргаанд ч эерэг нөлөө үзүүлж байгаа нь харагдсан. Аяллын хугацаанд орон нутгийн иргэдийн ажил хэрэгч, хөдөлмөрч зан чанар, үйлчилгээний байгууллагуудын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг анзаарлаа. Технологийн хэрэглээ өдөр тутмын амьдралд өргөн нэвтэрч, төлбөр тооцоо, үйлчилгээ авах зэрэг нь илүү хялбар болсон нь орчин үеийн хотын хөгжлийн нэгэн илэрхийлэл юм. Энэхүү аялал нь зөвхөн хот суурин газрын хөгжил төдийгүй соёл, уламжлал, байгаль орчны хамгаалалт, аялал жуулчлалын бодлогыг бодитоор харах боломжийг олгосон үнэ цэнтэй туршлага байлаа. Хөрш орны хөгжлийн туршлага, бүтээн байгуулалтыг газар дээрээс нь харж танилцсан нь миний хувьд олон шинэ санаа, мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн юм.
Хамтдаа аялаж мэдээ мэдээлэл өгч авсан хүн бүрт талархал илэрхийлье.


































































