Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ханиадаас сэргийлэх чихний массаж

Түвдийн уламжлалт анагаах ухаан нь өвчин тусахгүйн тулд өөрийгөө чийрэгжүүлэх ёстой гэж үздэг байна

Түвдийн уламжлалт анагаах ухаан нь өвчин тусахгүйн тулд өөрийгөө чийрэгжүүлэх ёстой гэж үздэг байна. Ийм арга нь дархлаанд халгүй, элэг бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөгүй гэнэ. Энэ талаарх зөвлөгөөг дараах мэдээллээс уншаарай.

Зарим хүмүүс чийрэгжүүлэлт гэдгийг хүйтэн усанд орох, хүйтнээр бие организмаа чийрэгжүүлэх гэж ойлгодог. Гэтэл Түвдийн уламжлалт аргаас үзэхэд энэ арга нь хүн бүрт тэр тусмаа газар болон шороон махбодтой хүмүүст тохиромжгүй аж. Гадаах хүйтэн нь доторх хүйтэнд нөлөөлж, үүний улмаас зүрх судасны өвчин, уушгины астма, чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчлөлд хүргэдэг байна.

Харин гал махбодтой хүмүүс төрөлхийн “халуун чанарын” байдаг тул ханиад томуу хүрэх нь бага гэнэ. Гэхдээ ийм хүмүүс 60-70 наснаас хойш үе мөчний өвчинд нэрвэгдэх, цус харвах, хорт хавдар өвчинд өртөмтгий болдог аж.

Чийрэгжүүлэлт нь олон төрлийн байна. Гагцхүү хүйтэн усаар төдийгүй нар, агаар, ус тэр бүү хэл хоол хүнс, өвс ургамал, бясалгал, халуун элс, чулуугаар ч чийрэгжиж болдог. Бид өөрсдийн амьдралын энерги, бие махбодоо удирдан захирах боломжтой.

Ханиад томуунаас сэргийлэх хамгийн энгийн аргуудын нэг бол цэгэн массаж буюу иллэг юм. Ийм арга нь аль ч насныханд тохирно. Дээр нь жирэмсэн эмэгтэйчүүд болон харшилтай хүнд ч тохирдогоороо давуу талтай.

Цэгэн массаж хийснээр бие организмд биологийн идэвхт бодис их хэмжээгээр боловсруулагддаг байна. Чихний дэлбээ нь дотоод эрхтэн болон бие организмын бүх системтэй холбоотой гэнэ. Тийм болохоор чихний массажыг өдөрт 2-3 удаа хийх хэрэгтэй гэнэ.

Ингэхдээ чихнийхээ дэлбээг бүхэлд нь хөнгөн илснээр дасгалаа эхэлнэ. Ингэснээр тааламжтай, халуун дулаан мэдрэмж төрнө. Чихээ эхлээд эрхий хуруугаар, дараа нь бусад хуруугаар дарна. Чихний дэлбээний уян хатан байдал сайжрах нь эрүүл мэндийг бүхэлд нь бэхжүүлэхэд тустай гэдгийг Түвдийн уламжлалт аргад чухалчилдаг байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ugluu
Мэдээ үзсэн:609
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7