Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзав

Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзав

6-р сарын 29-ны үдээс өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяо Юй Тай төрийн зочид буудалд Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзав.

Ши Жиньпин, Хятад, Беларусь нь бие биедээ итгэлцэл, дэмжлэг үзүүлдэг жинхэнэ найрсаг түншүүд бөгөөд хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжигч сайн түншүүд, бүх талын стратегийн түншүүд гэдгийг онцлов.

Мөн хоёр тал улс төрийн өндөр түвшний харилцан итгэлцлийг хадгалж ирсэн бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтад бодитой, үр өгөөжтэй үр дүнд хүрч, голлох хамтын ажиллагааны төслүүдийг тогтвортой урагшлуулж, олон салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байгааг онцоллоо.

Мөн Хятад, Беларусийн бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь түүхэн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгаа төдийгүй хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг бодит байдал харуулж байна гэлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал Беларусын үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, мөн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг сонгон хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд Беларусь улсын хөгжил, улс орны бүтээн байгуулалтад өөрийн хүчин чадлын хүрээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мөн тэмдэглэлээ.

Хоёр тал “бүс ба Зам” санаачилгыг цаашид гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, бодит хамтын ажиллагааны агуулгыг улам баяжуулах болно гэв.

Мөн Беларусын талтай хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогийг байгуулан, дэлхийн дөрвөн томоохон санаачилгыг хэрэгжүүлэн, НҮБ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг олон талт хүрээний зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өнөөгийн үймээн самуунтай ертөнцөд тогтворжуулагч хүчин нэмэрлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:467
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7