

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Биеийн тамир, спортын 16-р наадам, Паралимпийн 7-р наадам, түүнчлэн Тусгай олимпын наадмын галт бамбар буухиалах ёслол 7-р сарын 1-нд Бугат хотын Сайханталд боллоо.
Галт бамбар буухиалах ёслол Бугат хот даяар арван өртөөгөөр дамжин үргэлжилж, 8-р сарын 8-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Биеийн тамир, спортын 16-р наадмын нээлтийн ёслол болох Бугат хотын Олимпийн спортын төвд хүрнэ.


































































