Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монголын спортын 16-р наадмын дугуйн уралдаан эхэллээ

Өвөр Монголын спортын 16-р наадмын дугуйн уралдаан эхэллээ

Өвөр Монголын спортын 16 дахь наадмын "CCB Cup" дугуйн уралдаан 7 дугаар сарын 6-ны өдөр Бугат хотноо эхэллээ.

Өвөр Монголын бүх аймаг, хотуудаас ирсэн 200 гаруй дугуйчин дөрвөн өдрийн хурдны тэмцээнд өрсөлдөж байна.

Энэхүү арга хэмжээг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар зохион байгуулж, Өвөр Монголын Спортын Товчоо, Бугат хотын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнд эрэгтэйчүүдийн А бүлэг, эмэгтэйчүүдийн А бүлэг, эрэгтэйчүүдийн Б бүлэг, эмэгтэйчүүдийн Б бүлгийн хувийн цагийн уралдаан, ганцаарчилсан уралдаан, багийн уралдаан, холимог багийн буухиа гэсэн зургаан үндсэн ангилал, 30 дэд ангилал багтана. Бүх уралдаан Шугуйт дүүрэгт болно.

Тэмцээний эхний өдөр Шугуйт дүүрэгт нийт 12 уралдаан болж, нийт 500 метрийн ганцаарчилсан цагийн уралдаанд Тунляогийн Хэ Жяхуань, Хөххотын Янь Фэйян нар эрэгтэйчүүдийн А, В зэрэглэлийн аварга шалгарсан бол Тунляогийн Яо Бо-ий, Баяннуурын Фэн Итин нар эмэгтэйчүүдийн А, В зэрэглэлийн аварга шалгарсан. 1 км-ийн ганцаарчилсан цагийн уралдаанд Тунляогийн Хэ Жяхуань, Ордосын Лань Жяжунь нар эрэгтэйчүүдийн А, В зэрэглэлийн аварга шалгарсан бол Ордосын Жан Раньни, Баяннуурын Фэн Итин нар эмэгтэйчүүдийн А, В зэрэглэлийн аварга шалгарсан байна.

Холын зайн ганцаарчилсан цагийн уралдаанд Баяннуур хотын Бянь Хаолян, Тунляо хотын Лань Ченхао нар эрэгтэйчүүдийн А ангилалын 30 км, эрэгтэйчүүдийн В ангилалын 20 км-ийн аварга шалгарсан бол Ордос хотын Жан Раньни, Тунляогийн Ван Жя-ий эмэгтэйчүүдийн А ангилалын 15 км, эмэгтэйчүүдийн В ангилалын 10 км-ийн аварга шалгарлаа.

 

 

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:508
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7