“Өвөр Монголоор аялая, өлзийт наадмаар уулзая” уриан дор Өвөр Монголын Өөртөө Засах Орны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нар хур тэгширсэн дэлгэр зуны 7 дугаар сарын 18-ны өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шилийнхотод сүр жавхлантай нээгдэж, дотоод, гадаадын зочид төлөөлөгчид, улс орны өнцөг булан бүрээс маш олон аялагчид ирж наадам сонирхов.

Нээлтийн ёслолын үеэр төрийн далбаа барьсан морьт баг сүр жавхлантайгаар талбайд орж ирж, олон зуун туг салхинд намирав. Мянга гаруй бөхчүүд өргөн дэлгэр алхсаар гарч ирэн, хүч чадлаа харууллаа. Морин спортын үзүүлбэрүүд хурц, сэтгэл хөдөлгөм болж, хүн хүлэг хоёрын уялдаа холбоог тод харуулсан байна. Мөн өнгө өнгийн утаан будаг тэнгэрт хөөрч, уудам тал нутгийн үзэмжийг улам чимлээ.

Энэхүү наадам 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд наадмын үеэр биет бус соёлын өвийн бүтээгдэхүүний дэлгэн үзүүлбэр, бөхийн барилдаан, сур харваа, морин уралдаан, ардын зан заншилтай танилцах, үндэсний хувцас өмсөж зургаа авхуулах зэрэг 20 гаруй төрлийн арга хэмжээ зохион байгуулагдав. Наадамчид 3 өдрийн турш хурдан хүлгийн тоосонд хийморио сэргээж, хүчит бөхчүүдийн уран мэхэнд баясаж сайхан наадлаа.




































































