Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ядаргаатай эсэхээ яаж мэдэх вэ

Бие махбодь эрхтэн системийн тодорхой хэсэгт буюу бүхэлд нь эрчим энерги, тамир хүчийн доголдол хямрал ямар нэг хэмжээгээр үүссэн байгааг ядаргаа хэмээн товчлон ойлгож болно

Бие махбодь эрхтэн системийн тодорхой хэсэгт буюу бүхэлд нь эрчим энерги, тамир хүчийн доголдол хямрал ямар нэг хэмжээгээр үүссэн байгааг ядаргаа гэж товчлон ойлгож болно. Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг.

Тухайлбал:

Бие  сульдаж, тамирдах.

Ажлын бүтээмж сулрах, буурах.

Унтаад сэрэхэд амарсан шинж илрэхгүй, нойр дутуу, бие хүндэрсэн байдалтай босож ирэх.

Уурламтгай, бухимдуу, мартамхай болж ой санамж муудах гэх зэрэг олон шинж тэмдгээр хүн бүхэнд ядаргааны их, бага шинж тэмдэг богино хугацаанд илэрдэг боловч оношлоход хялбар байдаг.

Ядаргаа гэдэг өвчин мөн үү?

Өдрийн ядаргааг өдөрт нь, сарын ядаргааг сард нь тайлж байвал аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Ядаргаа нь хүмүүний бие организмд байж болох боловч хэмжээнээсээ хэтэрвэл ядаргааны хам шинж өвчин болдог. Тухайлбал: Ажил амьдралын явцад сэтгэц, бие махбодын явцад сэтгэц, бие махбодын түвшинд 10-20 хувь хэмжээнд байх нь зүй ёсны ядрал тул унтаж амрах, хоол тэжээл, амарч тайвшрах зэргээр дамжуулан тайлж болно. Харин 20 хувиас дээш ядаргаа нь бие махбод эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлөн, хямруулж эхэлдэг тул улмаар ядаргааны хам шинж өвчин болдог учир мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авах нь зүйтэй. Ядаргаа нь ихэвчлэн ажил мэргэжлийн ачаалал, сэтгэл санааны хямрал, өрсөлдөөн, нас жил, цаг улирал зэргийг дагалдан үүсдэг буюу хүндэрч байдаг.

Жишээ нь:

Хавар, зун, намрын улиралд ядаргаа үүсэх хүндрэх цаг хугацааны нөхцөл болдог.

Ядаргаатай эсэхээ хэрхэн мэдэх вэ? 

Танд энэхүү 10 шинж тэмдэг илэрсэн бол

Унтаад босоход  бие амарсан шинжгүй, нойр дутуу мэт, бие хүндэрч мэдэгдэнэ.

Уурламтгай, мартамтгай, бухимдуу болж эхэлнэ. Ханиад, харшил зэрэг өвчлөлд амархан өртөмтгий болж, эдгэрэлт удааширна.

Гарын алга, хөлийн тавхай сэрүү татах буюу хөлрөмтгий болох.

Үс гэзэг унаж, хуйх хөндүүр орж, амархан ядарна.

Хүзүү шил хөшиж, толгой өвдөх болно.

Хууч өвчин хялбархан дахин сэдрэх, эмчилгээ авах нь удаашрах.

Нойр сэргэг, зүүд олширно.

Залхуурах буюу, ажлын эрч хүч суларч мэдэгдэнэ.

Физиологийн зарим үйл ажиллагаанд доголдол гарч эхэлнэ.

Ой санамж муудаж, төвлөрөхгүй, хоолой өвдөх , хуурайших, бие хөших шинж тэмдэг илрэх болно.

Ядаргааны онцлог шинж тэмдэг болох эдгээр 10 шинжээс танд 6-с доош буюу богино хугацаанд хөнгөн хэлбэрээр илэрч байвал та хөнгөн хэлбэрийн ядаргаатай байгаа тул идээ ундаагаар шимжүүлэн, нар салхинд гарах, ажил амралтаа тохируулах зэргээр өөрөө эдгээж болно.

Харин 6-с дээш буюу үргэлжлэх хугацаа нь урт, давтамж нь ойр байвал түний ядаргаа дунд шат буюу архаг шат руу орж байгаа тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, ядаргаа тайлах нь зүйтэй.

Ядаргаанд заавал эмийн эмчилгээ хийх ёстой юу?

Хүн алдсан энерги, шим тэжээл гээд хэрэгтэй бүхнээ одоо үед  хоол хүнснээс авахад  нэлээн хэцүү болсон. Тиймдээ ч хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дусал, эм тариа гэх зэрэг зүйлүүд өргөн дэлгэрч гарч ирж байгаа. Хэрэв таны ядаргаа хөнгөн хэлбэрийнх бол заавал эм тариа хэрэглэх гээд хэрэггүй. Явдал мөр, идээ ундааны зөв хэрэглээгээр та өөрийгөө эрүүлжүүлж болно. Архаг ядаргаатай бол ядаргааны эмчилгээнд эм тариаг хэрэглэнэ. Хүний алдсан эрч хүч, шим тэжээл, энергийг нөхөх үүднээс витамин В, амин хүчил, магни зэрэг эм тариа эрдсээ нөхөхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ugluu
Мэдээ үзсэн:236
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7