Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Зуны улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

Зун гэдэг Монгол бүсгүйчүүд бидний хувьд хамгийн сайхнаараа гэрэлтэн алхдаг үе шүү дээ.

Бариу, өнгөлөг хувцаснууд, өсгийтэй, өсгийгүй гутлууд гээд бодоход л гоё. Гэхдээ гоо сайхны арчилгаа тал дээрээ хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй улирал гэдгийг санаж байх хэрэгтэй. Халуун нар, салхи, шороо, тоос гээд олон шалтгаанаар арьс, үс өнгөө алдаж, гэмтэж, гунддаг. Тэгэхээр зуны аагим халуунд үсээ хэрхэн гялалзсан, намирсан, сайхан хэвээр нь хадгалж авч үлдэх вэ гэвэл:

1.Үсээ тогтмол хугацаанд зайл
Манай оронд зуны улирал ихэвчлэн шороо тоостой, хуурай байдаг шүү дээ. Өдөржин гадуур явж байгаад л орой гэртээ ирээд нүүрээ цэвэрлэхэд ямар их бохирдол гардаг билээ дээ. Үс ч мөн нүүртэй адил бохирдож байгаа. Халуун наранд халууцаж хөлөрсөн хуйхан дээр нь шороо бужигнахаар ямар болох нь төсөөлөгдөж байгаа биз дээ? Гэхдээ үсээ ойр ойрхон шампунидаж угаах нь тийм ч зөв сонголт биш. Тиймээс болж өгвөл шүршүүрт орохдоо үсээ зайлчхаж байвал сайн шүү. Харин шампуниар 7 хоногтоо 2-3 уудаа угаахад хангалттай.

2. Хамгаалах үйлчилгээтэй шампунь хэрэглэ
Нарны туяа үсийг амархан хуурайшуулж, хэврэг болгодог болохоор үсээ хамгаалахын тулд сонгон хэрэглэх шампунь чинь чийгшүүлж, тэжээл өгөх үйлчилгээтэй буюу байх нь зүйтэй. Бохирдлыг нь сайн арилгадаг хэдий ч хатууруулдаг шампунь огтхон ч хэрэглэж болохгүй шүү.

3.Ангижруулагчийг алгасч болохгүй
Халуун наранд амархан хөлөрч, бохирдохоос ангижруулагч сэргийлнэ. Үсийг чинь гөлгөр, гялалзсан хэвээр хадгалж үлдэх гол зүйл нь мөн л ангижруулагч юм. Тэгэхээр үсээ угаах үедээ ангижруулагчийг алгасч болохгүй шүү.

4. Бие дэх шингэнээ сайн нөх
Ус уу найз минь. Бие дэх чийгээр л үс, арьс маань чийгээ нөхөж байгаа шүү дээ. Тиймээс халуун, хуурай нөхцөлд бие дэх чийг бага байж огт болохгүй.

5.Аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонго
Хүн гэдэг өөрөө байгалийн амьтан шүү дээ. Тийм ч болохоор байгалийн гаралтай зүйлс нь л бидэнд хавь илүү үр өгөөжтэй байж таарна. Ялангуяа зуны өдрүүдэд байгалийн гаралтай шампунь, ангижруулагч, маскууд чиний сайн нөхөр байх болно.

6.Маск тавьж, иллэг хий
Халууцаж, хөлөрсөн хуйх амархан бөглөрөх болохоор хуйхандаа иллэг хийн цусны эргэлтийг нь сайжруулж байхаа мартаж болохгүй. Мөн хуурайшилт их явагддаг учраас долоо хоногтоо нэг удаа ч гэсэн чийгшүүлэх маск тавьж байх нь сайн.

7.Нарны шууд тусгалаас үсээ хамгаал
Халуунд малгай өмсөөд яваад байх хэцүү байж болно. Гэхдээ хурц нартай өдрүүдэд нимгэн, торгомсог алчуурч юм уу, гоёмсог малгайгаар гангарангаа үсээ нарны шууд тусгалаас хамгаалж байгаарай. Эсвэл шүхэр авч яв. Олон цагаар гадуур явах, аялал зугаалгаар явахдаа заавал алчуур, малгай хэрэглэж заншаарай.

8. Үсээ битгий будаарай
Химийн гаралтай шампунийн хор нөлөө зуны улиралд илүү идэвхжиж, үсийг чинь хэврэг, хугарамтгай болгоно. Будаг гэдэг тэр чигтээ химийн хор учраас угаасаа халуун наранд өртөн гэмтэж байгаа үсэндээ нэрмээс болж байна л гэсэн үг. Тийм болохоор хэрвээ үснийхээ өнгийг өөрчилмөөр байгаа бол зунаас өөр улирлыг сонговол сайн. Мөн дээрээс нь байнга хөлөрч, бохирдож байгаа учраас будагны тогтоц ч муу байдаг.

Найруулагч:....
Эх сурвалж:http://goolingoo.mn
Мэдээ үзсэн:1398
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7