”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өөрөө хийсэн ”Юань шяо” дэндүү амттай

Өөрөө хийсэн ”Юань шяо” дэндүү амттай

Хятадад билгийн тооллын 01 дүгээр сарын 15-ны өдрийг "Юань шяо"-гийн баяр хэмээн айл бүхэн "Юань шяо иддэг заншилтай. Өөрөө хийсэн "Юань шяо" анхилуун үнэртэй байдаг. Юань Шяо нь өнгө хэлбэрээр адил бус бөгөөд доторх чөмөг нь олон янз байдаг. Хулуу хар кунжутын Юань шяог яаж хийхийг аргыг тантай хуваалцаж байна.

Орц:

Арьс: 100 грамм наалдамхай будааны гурил, 20 грамм цардуул, 30 грамм цагаан элсэн чихэр, 10 грамм гахайн өөх, 100 грамм хулууны нунтаг.

Чөмөг (дүүргэлт): 100 грамм чанасан хар кунжутын үр, 50 грамм чихрийн нунтаг, 50 грамм гахайн өөх.

Хийх арга:

Гадна талыг хийх арга:

Хулууны зүсмэлүүдийг уураар жигнэж, зохих хэмжээний ус нэмээд хулууны нухаш болгон хутгана.

Наалдамхай будааны гурил, цардуул, элсэн чихрийг холино.

Хулууны нухаш нэмээд савхаар сийрэг болтол хутгана.

Хутгасан хулууны зуурмагийг бөмбөг хэлбэртэй болгож, дээр нь гахайн тос хийж, гөлгөр бөмбөлөг болгоно.

Чөмөг(дүүргэлт)-ний хийх арга:

(1) Шарсан хар кунжутын үрийг нунтаг болгож дээр нь элсэн чихэр нэмээд сайтар хутгаад дараа нь гахайн тос хийж бөмбөлөг болгоно.

(2) Дараа нь ашиглахын тулд тус бүрийг 5 граммаар хувааж, жижиг бөмбөлөг болгоно.

Юань шяо хийх арга:

(1) Наалдамхай будааны гурилаар хийсэн гадна талыг жигнэж, нэг нэгжид дунджаар 15 грамм байхаар жинлэнэ.

(2) Жигнэсэн гурилаа гарын алгандаа бөмбөлөг болгон өнхрүүлж, эрхий хуруугаараа нүхэлнэ.

(3) Бэлтгэж тавьсан чөмөг (дүүргэлт)-ийг нүхэнд хийж, дахин бөмбөлөг болгоно.

(4) Ус буцалгасны дараа хэвлэж хийж дууссан Юань шяог хийж, хөвтөл нь болгоно.

(5) Та сайхан хооллоорой.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Ардын Сайт
Мэдээ үзсэн:11504
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой