ХКН-ын Намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгийн орчуулсан “Ши Жиньпиний хуулийн засаглалын тухай сонгомол бүтээл”-ийн нэгдүгээр ботийгТөвийн орчуулга, эмхэтгэлийн хэвлэлийн газраас саяхан англи хэл дээр хэвлэн, дотоод гадаадын уншигчдад хүргэв.
Уг бүтээлийн нэгдүгээр ботийг ХКН-ын Намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэн эмхэтгэн гаргасан бөгөөд Ши Жиньпиний 2012 оны арван хоёрдугаар сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд хуулийн засаглалын бүтээн байгуулалтын талаар туурвисан хамгийн чухал, үндсэн бүтээлүүдийг багтаасан байна.
Энэхүү бүтээл нь намын нийт гишүүд, Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэнд Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа, тэр дундаа Ши Жиньпиний хуулийн засаглалын үзэл санааг гүнзгий судалж, хэрэгжүүлэх сургалтын гарын авлага болж байгаа юм.
Тус бүтээл англи дээр хэвлэгдэн гарснаар гадаадын уншигчид Ши Жиньпиний хуулийн засаглалын үзэл санааны баялаг агуулгыг илүү гүнзгий ойлгох, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист хуулийн засаглалын бүтээн байгуулалтад гарсан түүхэн өөрчлөлт, ололт амжилтыг танин мэдэхэд дөхөм болох ажээ.
Мөн хуулийн засаглалын соёл иргэншлийн бүтээн байгуулалтад Хятадын оюун санаа, туршлага ямар хувь нэмэр оруулсныг ойлгоход тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн дунд олон улсын хуулийн засаглалын үзэл санааг бэхжүүлэх, олон улсын хуулийн засаглалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулах талаарх нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн дэлхийн засаглалыг илүү шударга, илүү зохистой чиглэлд хөгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж онцолжээ.






























































