
Хятадын худалдааны яаман болон Шаньдүн мужийн ардын засгийн газар хамтран зохион байгуулах олон улсын кампанийн удирдлагын Чиндаогийн VII уулзалт 06-р сарын 15-наас 17-ны хороонд болно.
Олон улсын кампанийн Чиндаогийн уулзалтыг 2019 онд анх зохион байгуулснаас нааш 7 жилийн нуур үзэх гэж байгаа. Энэхүү уулзалт нь “Олон улсын кампани ба Хятад улс” уриа доор Хятадын нээлттэй түвшнийг ахиуулж, олон улсын кампанитай хамтын ажиллагаагаа үнзгийрүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно.
Энэхүү арга хэмжээнд нээлтийн ёслол, олон улсын кампануудын чансаатай хөгжлийн форум, хэд хэдэн зэрэгцээ форумууд багтана. Түүнчлэн Хятадын "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний нээлттэй бодлого, зах зээлийн боломж, инновацийн орон зайг цогцоор нь сурталчлан, олон улсын кампануудыг Хятадын салбарын сүлжээ, хангамжийн сүлжээ, инновацийн сүлжээнд гүнзгий нэгдэхийг уриалж, Хятадын том зах зээлийн ашиг тус, инновацийн хөгжлийн үр ашиг, институцийн нээлттэй байдлын ашиг тусыг хуваалцах "Хятад дахь олон улсын кампанууд" судалгааны тайланг үргэлжлүүлэн нийтэлнэ.
Шаньдун мужийн дэд дарга Вэнь Нуань танилцуулснаар, өдгөө 435 кампанийн төлөөлөл уг хуралд оролцохоор бүртгүүлээд байна. Үүнд 355 нь АСЕАН, Европын холбоо, Өмнөд Солонгос зэрэг 36 улс орон, бүс нутгийн олон улсын кампани, дотоодын 80 кампани, голчлон дэлхийн хамгийн шилдэг 500 компанийн захирал, салбарын тэргүүлэгчид оролцоно.
Хятадын ДНБ энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 5.0% хувиар өсч, сайн эхлэлийг тавьсан. Энэ оны 01-р сараас 04-р сар хүртэл улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 20,000 гаруй шинэ аж ахуйн нэгж байгуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 6.8% хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай 3,000 гаруй аж ахуйн нэгж нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн. Өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 116.33 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 20.3% хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаадын хэд хэдэн худалдааны танхимын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар олон улсын кампанууд Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг харуулж байна. Эдгээр нөхцөл байдал нь Хятад улс дэлхийн эдийн засгийг "тогтворжуулагч" болсон төдийгүй олон улсын кампануудын ирээдүйгээ төлөвлөх зорилтот газар болсон гэдгийг бүрэн харуулж байна.






























































