Өрсөлдөх хүчээ дээшлүүлэхийн тулд дэлхийн олон газрын автомашины худалдаачид Хятадын загварыг дууран инновацын хурд, мэргэжлийн төвшнийг дээшлүүлэхийн зэрэгцээ Хятадын кампаниудтай идэвхтэй худалдааны түнш байгуулж буй.
2026 оны Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэн нь хоёр жилийн өмнөхөөсөө хоёр дахин өргөжсөн бөгөөд 180 гаруй суурь машиныг анх танилцуулсан байна.Volkswagen болон Mercedes-Benz-ийн барууны удирдлагууд англи болон Хятад хэлээр урсам сайхан ярьж байлаа. Францын автомашин үйлдвэрлэгч Renault Group-ийн гүйцэтгэх захирал Франсуа Провост:
- Хятадын автомашины технологи, хурд, өрсөлдөх чадвар өдгөө салбартаа тэргүүлж байна гэж ярилаа.
Хятадын автомашинууд харьцангуй хямд бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн технологийн тэргүүлэгч компаниудтай хамтран боловсруулсан автомашины программ хангамж нь өрсөлдөөний давуу тал болж байна.

Хятадын автомашины үйлдвэрлэлийн инновацын хурд гайхалтай юм. Mercedes-Benz AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Ола Каллениус "Хятадын хурд" нь салбарын хөгжилтийг хурдасгаах цуурайт хонх болсон гэж мэдэгдэв. Уламжлалт автомашины бүтээгдэхүүний хөгжилтийг мөчлөг өдгөө хэтэрхий удаан мэт санагдаж байгаа бөгөөд шинэ загваруудыг боловсруулахад ихэвчлэн 40-80 сар шаардагддаг. Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хөгжлийн мөчлөг нь 24 сар л зарцуулдаг.
Барууны автомашин үйлдвэрлэгчид энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаагаа цогцоор нь шинэчилж эхэлжээ. Volkswagen Group-ийн Удирдах зөвлөлийн дарга Маркус Обому Европ дэлхийд зориулж машин зохион бүтээх нь "өнгөрсөн зүйл" гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар Volkswagen нь Аньхуй мужийн Хэфэй хотод байрлах Германы төв байрныхаа гадна хамгийн том нэгдсэн судалгаа, хөгжүүлэлтийн баазыг байгуулсан бөгөөд хөгжлийн хурд нь Европтой харьцуулахад 30%-иар илүү байна. Тус компанийн бүтээгдэхүүнүүд Хятад болон гадаадын зах зээлд борлуулагдах болно.
Цаашилбал, Европын автомашин үйлдвэрлэгчид Хятадтай инновацын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.Volkswagen нь Xяопэн болон Horizon Robotics-тэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Германы гадна анхны бүрэн хэмжээний судалгаа, хөгжүүлэлт, туршилтын төвөө байгуулсан; Renault нь Шанхайд судалгаа, хөгжүүлэлтийн төв байгуулж, Европын зах зээлд тусгайлан зориулсан цахилгаан тээврийн хэрэгслийг, түүний дотор дараагийн үеийн бүрэн цахилгаан Twingo E-Tech-ийг хөгжүүлсэн. Mercedes-Benz, Toyota, BMW, Nissan болон бусад гадаадын автомашин үйлдвэрлэгчид мөн Хятадын компаниудтай түншлэл тогтоосон.