Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин пионерын ангийн тайлбарлагч хүүхдүүдэд захидал илгээж урам хайрлав

Ши Жиньпин пионерын ангийн тайлбарлагч хүүхдүүдэд захидал илгээж урам хайрлав

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын анхдугаар их хурлын дурсгалын музей болон Жяшин хотын Наньхүгийн хувьсгалын дурсгалын музейн багачуудын байгууллагын пионерын ангийн тайлбарлагч хүүхдүүдэд хариу захидал илгээж илгээж, халуун дотноор урамшуулан зоригжуулжээ. Мөн улс орон даяарх хүүхэд багачуудад баярын мэнд дэвшүүүлэв.

Ши Жиньпин захидалдаа, хүүхдүүд ХКН-ын анхдугаар их хурлын түүхэн байр болон Наньхү нуурын улаан завины дэргэд намын түүх, хувьсгалын үйл хэрэг, баатруудын түүхийг чин сэтгэлээсээ тайлбарлан хүргэж байгаа нь намдаа, эх орондоо, социализмыг хайрлах үзлийг төлөвшүүлээд зогсохгүй бодит үйл ажиллагааны явцад өөрсдөө өсөн хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр энэ жил Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байгааг онцлоод, намын үйл хэргийг үеэс үед үргэлжлүүлэх шаардлагатай гэжээ.

Мөн багачуудын байгууллагын гишүүд байгууллагынхаа далбааг өндөрт өргөн, хувьсгалт уламжлалыг өвлөн хөгжүүлж, мэдлэг чадвараа дээшлүүлэн, хүсэл зориг, зан чанараа төлөвшүүлж, нам ард түмний сайн хүүхэд болж, шинэ цаг үеийн түүхийг нэр төртэйгээр буухиалан залгамжлахыг хүссэн байна.

“Намын түүхийг би өгүүлнэ — пионерын ангийн тайлбарлагч болохын төлөө” практик үйл ажиллагаа 2021 онд эхэлжээ.

Сүүлийн үе  Шанхай дахь ХКН-ын анхдугаар их хурлын дурсгалын музей болон Жэжян мужийн Жяшин хотын Наньхүгийн хувьсгалын дурсгалын музейн пионерын ангийн тайлбарлагч хүүхдүүдийн төлөөлөгчид Ши Жиньпинд захидал илгээж, энэхүү үйл ажиллагаанд оролцсон туршлага, өсөлт хөгжлийнхөө талаар танилцуулан, шинэ эрин үеийн сайн хүүхэд болохын төлөө хичээн зүтгэхээ илэрхийлсэн юм.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:118
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7