Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин: Биеийн тамирын дасгалыг хүүхдүүдийн бага наснаас нь эхлэх хэрэгтэй

Ши Жиньпин: Биеийн тамирын дасгалыг хүүхдүүдийн бага наснаас нь эхлэх хэрэгтэй

"Биеийн тамирын дасгалыг бага наснаас нь эхлэх хэрэгтэй", "Хүүхдүүдийг гүйлгэх ёстой"... Өсвөр насныхны бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд бол ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хувьд маш их анхаарал хандуулсаар ирсэн асуудал юм. Ши Жиньпин олон газруудаар очиж ажиллах үеэр сурагчдын биеийн тамирын дасгалын талаар байнга асууж, “илүүдэл жин”-тэй болон “харааны шил зүүсэн” хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар санааширч буйгаа илэрхийлж, "эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих боловсролын үзэл ойлголтыг бий болгох", "сурагчдын бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, бүх талын хөгжлийг дэмжих" шаардлагатайг онцолж ирсэн юм.

2016 оны Багш нарын баярын өмнөхөн Ши Жиньпин өөрийн төгссөн сургууль болох Бээжингийн Их сургуульд зочилж, биеийн тамирын талбайд тусгайлан ирж, "Ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүйн боловсролыг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд үүнд биеийн тамирын дасгал нь зан чанарыг төлөвшүүлэх, хүсэл зоригийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг" гэж хэлсэн юм.

2023 оны 5-р сарын 31-нд Ши Жиньпин Бээжингийн Юй Ин сургуульд ирж, багш, сурагчдад мэндчилгээ дэвшүүлж эргэж үзсэн юм. “Өдгөө амьдралын нөхцөл боломж сайжирлаа, хүүхдүүд жингийн илүүдэлтэй махлаг биш, харин хүчтэй чийрэг, эрүүл байх ёстой. Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг бага наснаас нь эхлэх хэрэгтэй, биеийн тамирын дасгал хөдөлгөөн илүү байх тусам “илүүдэл жин”-тэй болон “харааны шил зүүсэн” хүүхдүүдийн тоо цөөрөх болно” гэж тэрээр хэлэв.

Ерөнхий нарийн бичгийн даргын анхаарал халамжийн дор сургуулиудын "эрүүл мэндийг хамгаалах цогц кампанит ажил” бүх талаар өрнөсөн билээ.

Хятад улсыг “Боловсролын хүчирхэг улс орон болгон бүтээн байгуулах тухай хөтөлбөр (2024-2035)"-д: Эрүүл мэнд нэн тэргүүнд гэсэн боловсролын үзэл ойлголтыг хэрэгжүүлж, сурагчдын бие бялдрын чийрэгжилтийг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, бага, дунд сургуулийн сурагчид өдөр бүр дор хаяж хоёр цаг биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх ёстой гэж тодорхой заасан байна. Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд мөн "суралцагчдын бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, цогц хөгжлийг дэмжих" санал дэвшүүлжээ. Өдөр бүр хоёр цаг биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь улс орон даяар сургуулиудад хэвшил болж байна.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:85
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7