”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дасгал хийх үед тархи амарч байдаг

Дасгал хийж, биеийн булчингууд ажиллах үед тархи амарч байдаг.

Дасгал бол эрүүл амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг, биеийн идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл мэндэд тустай гэдгийг хэн ч бүр мэднэ. Дасгал хөдөлгөөн нь амь насыг уртасгаж, эрүүл мэндийг хамгаалан, өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг юм.

Дасгалын ач тус:

Дасгал нь биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг. Ялангуяа амьсгал, зүрх судас, булчин, үе мөчний тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг. Дасгалын ач тусаас дурдвал:

Калори шатаах, үүний үр дүнд биеийн жингээ хасах, нэг хэмжээнд барихад дасгал хөдөлгөөн танд тусална.
Цусан дахь сахараа хянахад, ялангуяа чихрийн шижинтэй хүмүүст, мөн чихрийн шижин өвчин тусахаас сэргийлэх
Цусны даралтаа бага байлгахад ялангуяа цусны даралт ихсэх эмгэгтэй хүмүүст, мөн цусны даралт ихсэхээс сэргийлэх
Зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулах
Стрессээ даван туулах, сэтгэл гутралд орохоос сэргийлнэ.


Дасгалын ямар төрлүүд байдаг вэ?

Анаэробик /хүч чадал/ ба Аэробик дасгал

Аэробик дасгал:

Аэробик дасгалууд нь хүний зүрхний хэмийг түргэсгэдэг. Жишээ нь алхах, гүйх, сэлэх, дугуй унах гэх мэт багтана.

Тэсвэр нэмэгдүүлэх дасгал буюу Анаэробик:

Энэхүү дасгал нь булчингийн хүчийг нэмэгдүүлэхэд туслана.

Сунгалтын дасгал - Сунгалтын дасгалыг хийснээр та булчин болон үений хөдөлгөөнөө сайжруулж чадна. Эдгээр дасгалын төрлүүд бүгд чухал юм шүү.

Найруулагч:С.У
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:4479
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой