”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дасгал хийхэд анхаарах зүйлс

Дасгал хөдөлгөөн хийх нь бие махбодын эрүүл мэндэд ашигтай хэдий ч дасгалыг буруу хийх, хэтрүүлэн хийх нь мөн эрүүл мэндийг хохироодог юм. Тэгвэл дасгал хийхэд ямар зүйлсийг анхаарах хэрэгтэй вэ?

Дасгалаа яаж хийх нь зүйтэй вэ?

Таны хацар улайж, амьсгал болон зүрхний цохилт мэдэгдэхүйцээр нэмэгдэж, хөлс бага зэрэг гарч байгаа бол та идэвхтэй хөдөлгөөн хийсэн гэсэн үг юм.

Дасгалыг 7 хоногт дор хаяж 5 өдөр нь дунд зэргийн идэвхтэйгээр 30 минут дасгал хийх хэрэгтэй. 30 минут идэвхтэй алхах нь тухайн өдрийн дасгалын хэвийн хэмжээг хангаж чадна. Гэхдээ та булчингийн байдлаа сайжруулж, биеийн илүүдэл өөхөө хасах буюу илүү эрүүл чийрэг болохыг хүсч байгаа бол илүү их хугацаагаар, илүү шаргуу дасгал хийх хэрэгтэй.

Юунаас эхлэх вэ?

Хэрвээ таны амьдрал хөдөлгөөн багатай бол илүү идэвхтэй болохын тулд хэд хэдэн энгийн алхмыг хийж эхлэх шаардлагатай юм. Тухайлбал, лифтээр бус шатаар явах дадалтай болж болно. Хэрвээ таны амьдралд тодорхой хэмжээний биеийн идэвх байгаа бол сэлэх, салхилах, гүйх зэрэг тогтмол дасгалын хуваарьтай болох талаар бодож үзэх нь зүйтэй.

Таны дасгалын хуваарь хэрэгжих боломжтой, хийх дасгалынхаа хэмжээг алгуурхан нэмэгдүүлж болохуйц, аюулгүй аргачлалтай байх хэрэгтэй. Дасгалын сайн үр нөлөөг мэдэрсний дараа танд тогтмол дасгал хийх урам зориг бий болно.

Та урьд өмнө нь тогтмол дасгал, хөдөлгөөн хийж байгаагүй эсвэл дасгал хийхэд өөрдөө эрсдэлтэй гэж бодож байгаа бол тогтмол дасгал хийж эхлэхээс өмнө заавал мэргэжлийн хүнтэй зөвлөлдөөрэй. Ялангуяа цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны өвчин зэрэг эрүүл мэндийн архаг асуудал байгаа бол эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй. Эмч танд тохирох дасгалуудыг санал болгоно. Тухайлбал, хэрэв та илүүдэл жинтэй бөгөөд олон жил дасгал хийгээгүй бол зүрхэнд тань ямар нэгэн ачаалал өгөхөөс сэргийлж, бэртэж гэмтэх эрсдэлийг багасгахын тулд алхах болон дугуй унах зэрэг хөнгөн дасгал хийхийг зөвлөнө.

Дасгал хийх зөв дадал:

Биеэ халааж, булчингаа суллаж хэвших. Биеэ хэт хүчилсэн шинж тэмдэг илэрвэл тэр даруйдаа зогсох хэрэгтэй. Анхаарвал зохих ноцтой шинж тэмдгүүдэд:

Цээж өвдөх
Хүзүү, эрүү, гар өвдөх
Хэвийн бус зүрхний цохилт мэдрэгдэх (Зүрх савлах)
Дотор муухайрах
Амьсгал давчдах
Толгой эргэх болон хат сэтгэл хөөрөх гэх мэт шинж тэмдэгийн аль нэг нь танд илэрвэл даруйхан эмчид хандаарай!

Мөн дасгал хийж байх үедээ эсвэл хийсний дараа каффейн агуулсан болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэв хэт халуун, хэт хүйтэн байвал гадаа дасгал хийхгүй байх, хувцасны зузаан, нимгэнээ тохируулан өмсөх, хөлдөө тохирсон эвтэйхэн гутал өмсөх зэрэгт бас анхаараарай!

Дасгал хэтрүүлэн хийхийн хор уршиг:

Хэт их эсвэл хэт хүнд дасгал хийх буюу дасгал хэтрүүлэн хийснээр энгийн дасгалын ач тусыг үгүй хийдэг. Амьдралаа багахан өөрчилж биеийн дасгал хөдөлгөөн хийдэг болж болох хэдий ч дасгалд хэт их автахаас болгоомжлоорой.

Найруулагч:С.У
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:9338
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой