”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дугуй унахын ач тус

Дугуй унах нь даралт ихсэлтийг тогтворжуулна.

Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг тогтмол дугуй унахыг зөвлөдөг. Дугуй унах бол тэсвэр, тэвчээр суулгах хамгийн тохиромжтой спорт юм. Зүрх судасны системийг бэхжүүлэхээс гадна бодисын солилцоо, дархлааны системийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна дугуй унах үед нуруу болон доод мөчдийн булчин чангарч байдаг. Мөн үе мөчинд ямар ч ачаалал өгдөггүй. Бэлтгэл хийж байх үед эхлээд цусны даралт өгсөнө. Яваандаа хэвийн хэмжээнд болж тогтдог. Тогтмол дугуй унахад зүрхний булчин дасгалжиж, цусан хангамж нь сайжирдаг. Эдгээр өөрчлөлтүүд нь зүрх судасны эмгэг даамжрахаас сэргийлдэг. Үүнээс гадна дугуй унах нь венийн судасны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг. Дөрөөн дээрх даралт шилбэний булчингийн агшилтыг бууруулдаг. Үүний үр дүнд венийн судсаар цус шахагдаж зүрхэнд хүрдэг. Идэвхтэй дасгал хийсний ачаар венийн судасны эмгэг тусах эрсдэл буурдаг. Босоо байрлалтай байх нь цусны эргэлтэд чухал үр нөлөөтэй байна.

Дугуй унахад бэлтгэх:

Суудлын зөв байрлал: суудлын өндөр нь дөрөө жийх үед хөл шулуун байрлалд, дөрөөнд чөлөөтэй хүрч байхаар байх.

Нурууны өвдөлтөөс зайлсхийхийн тулд буух нь тав тухтай, босоо чиглэлд ойрхон байх ёстой. /биеийн дээд хэсэг 10-20 градусын налуу өнцөг үүсгэсэн/

Хамгаалалтын малгайгаа үргэлж өмсөх хэрэгтэй.

Биедээ эвтэйхэн, агаар сайн нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй.

Нүднээс нулимс гоожих, хорхой, шавжаас хамгаалахын тулд дугуйны зориулалтын нүдний шил эсвэл энгийн нарны шил зүүгээрэй.

Дугуй жийж байх үед хөл дөрөөн дээрээс халтирахаас сэргийлж сайн зуурдаг гутал өмсөх

Дугуйныхаа бүрэн бүтэн байдлыг заавал урьдчилан шалгасан байх.

Замын хөдөлгөөн багатай зам, зориулалтын дугуйн замаар явах.

Найруулагч:С.У
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:6789
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой