Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлтийг зөв замаар урагшлуулахыг дэмжиж, олон талт худалдааны тогтолцоог хүртээмжтэй хөгжүүлэхийг дэмжиж, хөгжиж буй гишүүн орнуудын хууль ёсны эрх ашиг сонирхлыг дэмжинэ. Хятад улс дижитал эдийн засаг, худалдаа, байгаль орчин, аж үйлдвэрийн нөхөн олголт, төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг асуудлаарх хэлэлцээнд идэвхтэй, нээлттэй оролцож, олон талт худалдааны тогтолцооны олон улсын дүрмийг боловсруулах гол сувгийн статусыг хэвээр хадгалж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой байдлыг хадгална.
- 2021 оны 11-р сарын 04-ний өдөр Ши Жиньпин Хятадын олон улсын импортын 4 дэх экспогийн нээлтийн ёслол дээр хэлсэн үг