Өнөөдөр хүмүүс өдрийн цагаар гадаа хөдөлгөөн багатай өдөрт гэрлийн цаг хангалтгүй байдаг. Шөнө оройтож унтдаг, басхүү хурц гэрэлд өртдөг хүмүүс олон байна. Шөнийн цагаар хурц гэрэлд өртөх нь зөвхөн таргалалтад өртөмтгий төдийгүй, зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг гэж судалгаагаар нотолжээ.
Судалгаанаас үзэхэд хэвийн нөхцөлд өдөр нь илүү гэрэл гэгээтэй, шөнө нь харанхуй байвал биеийн энерги зарцуулалтад тустай. Улмаар нойрны бодисын солилцоог өндөр түвшинд байлгадаг. Үүний эсрэгээр нойрны бодисын солилцооны хурд буурдаг.
Үүний зэрэгцээ судалгаагаар арьсны температур өдөр шөнөгүй гэрлийн эрч хүчээр өөрчлөгддөг болохыг тодорхойлжээ. Хэвийн нөхцөлд өдрийн цагаар симпатик мэдрэлийн системийг өдөөж, судас нарийсан, арьсны температур буурдаг. 18:00 цагаас хойш гэрэл бага багаар буурах үед арьсны температур мөн нэмэгддэг нь өдөөлттэй холбоотой.
Судалгаагаар цусны даралтыг шууд хэмжээгүй ч өдрийн цагаар судас нарийсч, арьсны температур буурах нь цусны даралт ихсэх, харин шөнөдөө судас тэлэх, арьсны температур нэмэгдэх зэрэг нь цусны даралтыг бууруулж байгааг харуулж байна. Цусны даралтын өдрийн хэлбэлзэл нь зүрх судасны эрүүл мэндэд тустай.
Шинэ судалгаагаар дотоод гэрэлтүүлгийн нөхцөлийг байгалийн гэрлийн өдрийн өөрчлөлттэй илүү төстэй болгох нь таргалалт, чихрийн шижин зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж тодорхойлсон байна.
Тиймээс байгалийн гэрлийн хэмнэлийг хадгалах нь таргалалт, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай гэдгийг судлаачид онцолж байна.