Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Зуны халуунд та тохиромжтой ус нөхөх хэрэгтэй

Зуны халуунд та тохиромжтой ус нөхөх хэрэгтэй

   Зуны халуун улиралд их хэмжээний хөлс гарах нь бие махбодод ус дутагдах болон бусад тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Тэгвэл энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ?

Биед ус дутагдах үед бие махбодод таагүй мэдрэмж төрдөг.

   Цангах, шээс багасах (шээсний өнгө өтгөрөх), арьс, уруул хагарах, хоолой сөөх зэрэг нь арьс, амьсгалын зам, шээсний замын саад үүснэ. Улмаар шингэн алдалт нь өндөр халуурах, цочромтгой болоход хүргэдэг. Тэр бүү хэл амь насанд ч аюултай.

   Хангалттай ус нь бодисын солилцоог идэвхжүүлж, дархлаа болон биеийн бусад үйл ажиллагааг хэвийн болгохоос гадна шээсний системийн үрэвслээс сэргийлж, арьс, сэтгэцийн байдалд сайнаар нөлөөлдөг.

Цайвар шар, тунгалаг шээс нь хангалттай хэмжээний ус ууж байгааг илтгэнэ

   Эрүүл хүн ундны усны хүрэлцээг үр дүнтэй үнэлж чадна.

   Шээсний өнгөө анзаарна уу. Хэрэв өтгөн бол өмнөх хоёр шээх хооронд уух усны хэмжээгээ ихэсгэх хэрэгтэй (өглөөний эхний шээсийг эс тооцвол).

   Шээсний өнгө нь цайвар шар, тунгалаг байдаг нь энэ хугацаанд ууж байгаа усны хэмжээ хангалттай байгааг илтгэж, зохих хэмжээгээр усаа барьж байх нь сайн.

   Зөвхөн цангасан үедээ ус ууж болохгүй. Ялангуяа хүүхэд, хөгшид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Зуны үед хэрэглэх эрүүл сонголтуудын жагсаалтыг санал болгож байна

Эхний шат

    Буцалсан ус, ундны ус, савласан эсвэл торхтой рашаан, цэвэршүүлсэн ус, хөнгөн цай, америк кофе, ногоон буурцагтай ус уугаарай.

Хоёрдугаар шат

    Элсэн чихэргүй ундаа, цэвэр жимсний шүүс, сахаргүй сод, сахаргүй оргилуун ус, элсэн чихэргүй цайны ундаа ууж болно.

Гуравдугаар шат

    Элсэн чихэр багатай сүүн хүчлийн бактерийн ундаа, элсэн чихэр багатай ургамлын гаралтай уургийн ундаа, спортын ундаа (хөлрөх үед) ууж болно.

Дөрөвдүгээр шат

    Зөөлөн ундаа, бусад элсэн чихэртэй чихэрлэг ундаа, элсэн чихэртэй сүүтэй цай, зайрмаг зөвлөдөггүй.

Өдөр бүр 1500 мл ус ууна. 6-8 удаа хувааж уух нь зүйтэй

    Бага хэмжээний ус уухад анхаарлаа хандуулаарай. Нэг удаад уух усны хэмжээ 200-300 мл байх ба өдөрт хэрэглэх усны хэмжээг хэдэн удаа хуваана.

    Өдөр бүр 1500 мл ус уухад өглөө 1 аяга, өдөр 2 аяга, үдээс хойш 2 аяга, оройн хоолны дараа 1 аяга, унтахаас 1 цагийн өмнө 1 аяга гэх мэт 6-8 удаа хувааж болно.

Найруулагч:Ц.Цэлмүүн
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:18150
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7