Батга зөвхөн өсвөр насныхны асуудал гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй энэхүү асуудал 30 настай, тэр байтугай 40 настай эмэгтэйчүүдэд ч тулгардаг.
Энэ асуудлаас сэргийлэхийн тулд дараах зүйлсийг хийж болохгүйг анхаараарай.
АРЬСЫГ ХЭТ ХУУРАЙШУУЛАХ
Батга гарах хамгийн гол шалтгаануудын нэг бол арьсны бохирдол гэж бид байнга сонсдог. Гэвч бодит байдал дээр энэ бол эндүүрэл. Гол шалтгаан бол хэт их тос ялгаруулалт юм. Хэт их тос нь арьсны нүх сүвийг бөглөдөг ба үүний үр дүнд үрэвсэл үүсдэг. Арьс тослогтох тусам чамд түүнийг тослогийг багасгагч тусгай бүтээгдэхүүнээр цэвэрлэх хүсэл төрөх болно. Гэвч хэт их угааж цэвэрлэх нь тос ялгаруулалтыг эрчимжүүлдэг. Энэ тохиолдолд чамд зөөлөн үйлчилдэг цэвэрлэгч бүтээгдэхүүн ба өдөр тутмын хөнгөн чийгшүүлэлт тохиромжтой.
ОРОЙ УНТАХААС ӨМНӨ АРЬСАА ЦЭВЭРЛЭХГҮЙ БАЙХ
Чи яаж ч ядарсан байсан арьсаа заавал цэвэрлэх хэрэгтэй. Өдрийн туршид арьс чинь хүрээлэн буй орчны бохирдлыг өөр рүүгээ татдаг себум буюу тослогийг боловсруулдаг.
Бохирдлыг хугацаа алдалгүй цэвэрлээгүй тохиолдолд тэд нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлж, улмаар үрэвсэл үүсэж батга гардаг.
Унтахаасаа өмнө үргэлж нүүрний будгаа арилгаж байгаарай. Тогтоц сайтай будаг/бохирдлыг арилгахын тулд цэвэрлэгч бүтээгдэхүүн болон тоник хэрэглээрэй.
ГУУЖУУЛАГЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
Гуужуулагч нь арьсны гадарга дээрх үхэжсэн эд эсээс ангижруулдаг.
Эдгээр эд эсээс ангижруулаагүй тохиолдолд тэд арьсны нүх сүвийг бөглөж улмаар хар батга болон толбо үүсдэг.
Тиймээс нүүрний зөөлөн гуужуулагч бүтээгдэхүүн ба нүүр цэвэрлэгч төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөж байна.
ӨСВӨР НАСНЫХНЫ АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ
Зах зээл дээр өсвөр насныханд зориулсан батганы эсрэг маш олон бүтээгдэхүүн байдаг. Тэднийг хэрэглэсний хэрэггүй. Тэд арьсыг хэт хуурайшуулдаг ба арьс чинь хир хуурай байна тэр зэргээр тос ялгарч улмаар үрэвсэл, батга үүсэх шалтгаан болдог.
Үргэлж зөвхөн өөрийнхөө насанд тохирсон бүтээгдэхүүн сонгож байгаарай – тэд тос агуулдаггүй ч антиоксидант агуулдаг. Мөн салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулаарай - тэд батга үүсгэгч нянгийн эсрэг маш сайн үйлчилдэг.
БАТГЫГ ШАХАХ
Чиний бие махбод өөрөө үрэвслийн эсрэг тэмцэх хүч чадалтай байдаг тул чи батгыг урьдчилан өөрөө шахаж хэрхэвч болохгүй. Шахсан нөхцөлд нян арьсны гүн рүү орж эдгэрэх явц удаашрахаас гадна нүүрэн дээр сорви үлдэх аюултай.
ЦАГААН ХЭРЭГЛЭЛЭЭ УДААН ХУГАЦААНД СОЛИХГҮЙ БАЙХ
Хүрээлэн буй орчны нян болон бохирдол, чиний үс, арьсны эд эс болон хөлсний ул мөр дэрэн дээр хуримтлагддаг. Энэ нь нүүрэн дээр ч мөн хуримтлагдана гэсэн үг юм.
БОХИР ДЭРНИЙ УУТ
Шөнө унтахаасаа өмнө хэчнээн нүүрээ угааж цэвэрлэсэн ч гэсэн нүүрнээс ялгарсан тос хөлс дэрний уутанд тань үргэлж наалдаж үлддэг гэдгийг мартаж болохгүй. Үс хялгас ба арьсны бохирдол нь дэрний уутанд наалдаж үлдэж дараагийн шөнө нь таны арьсанд уг бохирдлыг дамжуулдаг. Тиймээс 7 хоног бүр ор дэрний цагаан хэрэглэлээ сольж байгаарай.
БОХИР ГОО САЙХНЫ БАГСНУУД
Хэрэв та нүүр будгийн багс байнга хэрэглэдэг, хамгийн сүүлд хэзээ угааж цэвэрлэснээ санахгүй байгаа бол батга үржих маш том нөхцөлийг бүрдүүлж өгч байна л гэсэн үг юм. Багсны ширүүн үснүүд нь элдэв янзын бохирдлыг өөртөө соронз адил л татдаг гэж арьс, гоо засалчид анхааруулдаг байна.
Багсаа байнга цэвэрлэж угаахыг зөвлөж байна. Xамгийн сайн найдвартай арга нь зориулалтын багс цэвэрлэгчээр угаах юм. Багсанд тогтсон бохирдлыг гүйцэд сайн цэвэрлээд бүлээн усаар зайлж, дэлгэж хатаана.