Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өдөрт 1 аяга улаан лоолийн шүүс уувал таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Улаан лоолийн шүүс ямар шидтэйг та мэдэх үү? Ногооны шүүсний дунд хамгийн өргөнөөр ашиглагдах болсон нь улаан лоолийн шүүс юм

Улаан лоолийн шүүс ямар шидтэйг та мэдэх үү? Ногооны шүүсний дунд хамгийн өргөнөөр ашиглагдах болсон нь улаан лоолийн шүүс юм. 

Илчлэг багатай

100 гр улаан лоолинд 22 ккал агуулагддаг. Энэ нь бусад төрлийн жимсний шүүснээс хоёр дахин бага илчлэгтэй гэсэн үг юм. Тиймээс турж буй хүмүүст хамгийн тохиромжтой.

Амин дэмээр баялаг

Шинэхэн улаан лоолийн шүүс төрөл бүрийн амин дэм, ялангуяа А, С амин дэмээр баялаг байдаг. Улаан лоолийг хүнсэндээ байнга хэрэглэснээр нүдний олон төрлийн архаг өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулах ба таны дархлааг дэмжих болно.

Цусан дахь холестериний хэмжээг бууруулдаг

Хоолны зохисгүй хэрэглээний улмаас ихэнх хүмүүсийн цусан дахь холестериний хэмжээ ихэсдэг. Улаан лоолинд агуулагдах утаслагууд нь таны бие дэх сайн холестеринийг ихэсгэж, муу холестеринийг бууруулах болно.

Биеэс хорт бодисыг гадагшлуулна

Он жилүүд өнгөрөхийн хэрээр хүний биед бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн дэх олон төрлийн хорт бодис, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хуримтлагдсаар байдаг. Улаан лоолинд хлор болон хүхрийн нэгдлүүд агуулагддаг ба эдгээр нь элэг, бөөрний үйл ажиллагааг дэмждэг.

Ходоодны үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Өнөө үед дэлхий даяар сая сая хүн ходоодны өвчнөөс болж шаналж байна. Улаан лооль үүнд ч бас тусалж чадна. Улаан лоолийн шүүсийг тогтмол хэрэглэснээр хоол боловсруулалтыг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлнэ.

Илүүдэл жин хасахад тусална

Улаан лоолийн шүүсийг тогтмол хэрэглэснээр та биедээ шаардлагатай усыг хангалттай хэмжээгээр авах болно.

Улаан лоолинд агуулагдах утаслагууд нь таны биед шаардлагатай бүх төрлийн шим тэжээлээр хангах ба бодисын солилцоог хэвийн болгоно.

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Улаан лооль В6 амин дэмээр баялаг байдаг. Тиймээс улаан лоолийн шүүсийг зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн байгалийн бүтээгдэхүүнд тооцдог. В6 амин дэм нь судасны ханыг гэмтээдэг гомоцистеин, амин хүчлийг устгаж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэж үздэг ажээ.

Чөлөөт радикалыг устгана

Хөгшрөлтийн шалтгаануудын нэг бол чөлөөт радикалууд юм. Улаан лоолийн шүүс зэрэг антиоксидант хүнс нь тэдгээрийг устгаж шинээр үүсэхээс сэргийлдэг.

Хавдар үүсэхээс сэргийлнэ

Энэ бүхнээс гадна улаан лооль ликопеноор баялаг. Энэ нь уушги, хөх, түрүү булчирхай, ходоод, нойр булчирхай зэрэг эрхтэнд хорт хавдар үүсэх магадлалыг бууруулдаг ажээ.

 

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:xopom
Мэдээ үзсэн:3086
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7