Цаг агаар хуурайшин, салхи босон дулаарахад хүний биеийн дотоод дулаан болох шар бий болдог байна.
Иймд өвөл дуусан цагаан идээнд шилжих завсрын энэ үед "үүц" махаа задалж хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийн иддэг. Шар тос, цагаан тос, өөх тослог зүйл өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг цайндаа хийн гэсгээн идэх зэрэг нь ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг тул хаврын хавсрага, салхи жаврыг давахад тустай тул голлон хэрэглэсээр ирлээ.
Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь үхрийн махтай гурилтай шөл, саримстай бууз, банш, хуушуур, га-гийн шөл, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн.
Баримтлах зарчим:
Орой унтаж эрт босож, цэвэр агаарт явган их алхаж, биеийн алжаалыг тайлах.
Өдөр унтахыг тэвчиж, сүүдэрлэг газар сууж амарч, хөдөлгөөн сайн хийх, хуурай дулаан орчинд ажиллаж амьдрах.
Ерөнхийдөө хавар аль болох олон удаа дасгал хийвэл зохино.






























































